МАН-ын Бага хурлыг Г.Занданшатар, Б.Саранчимэг нар даргална

МАН-ын Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдах бөгөөд энэ үеэр онцгой дэглэмийн үед хариуцлага алдсан Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлж, орных нь хүнийг томилох асуудлыг хэлэлцэх бололтой.

МАН-ын Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдах товтой. Ингэхдээ улс даяар онц дэглэмд шилжсэнтэй холбогдуулж, онлайнаар хуралдах юм. Хуралдаанаар 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, батлахаас гадна цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товложээ. Үүнээс гадна онцгой дэглэмийн үед хариуцлага алдсан Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлж, орных нь хүнийг томилох асуудлыг хэлэлцэх бололтой.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын Бүлгийн дэд дарга Б.Саранчимэг нар Бага хурлыг удирдан явуулах шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргасан байна. Ингэхдээ Бага хурлын 369 төлөөлөгчийг нэг өрөөнд 7 хүн байрлуулах журмаар онлайнаар хуралдахаар болсон аж.

Сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх заалттай. Энэ хүрээнд АН-ынхан мөрийн хөтөлбөрөө батлах Үндэсний бодлогын хорооны хурлаа онлайнаар хийсэн байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.247.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.