Маш нууцын зэрэглэлтэй хуулийн төсөлд генерал Н.Ганболдын өгсөн тайлбар

Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газрыг бие даасан тусгай агентлаг болгох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын төвшинд ярьж эхэлсэн тухай яриа ойрын өдрүүдэд гарах болсон.

Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газрыг бие даасан тусгай агентлаг болгох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын төвшинд ярьж эхэлсэн тухай яриа ойрын өдрүүдэд гарах болсон.

Хуулийн төсөлд Төрийн тусгай хамгаалалтын газрыг ханцуйндаа наймаалцахаар болсон гэх хуулийн төсөлд “Бусад улсаас Монгол Улсад Төрийн өндөр хэмжээний айлчлал хийхэд Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга олон улсын байгууллага болон гадаад улсын өмчлөлийн галт зэвсэг, сумыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эрхүүдийг нэмсэн зэрэг хэд хэдэн заалт тусгахаар ярилцаж эхэлсэн тухай мэдээлэл гараад байгаа юм.

Хэдийгээр уг хуулийн төслийг маш нууцын зэрэглэлд зүтгүүлэхээр хөшигний ард ярилцаж байгаа ч тагнуулын байгууллагыг удирдаж явсан эрхмүүд түрүүчээсээ байр сууриа илэрхийлж эхэлсэн бололтой. Тэдний нэг нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Н.Ганболд. Тэрбээр “Төрийн тусгай хамгаалалтын ажил бол мэргэжлийн тусгай байгууллагууд харилцан уялдаатай явуулдаг ажил. Хамгаалалтын зэрэглэлд хамаарах төрийн өндөр албан тушаалтан, гадаадын өндөр, дээд хэмжээний зочин төлөөлөгч, төр, засгийн удирдлагаар ажиллаж байсан субъектийн аюулгүй байдлыг хангахаар тус тусын чиг үүргээр оролцож байгаа байгууллагуудын нэгдмэл ажил.

Хуульд зааснаар тагнуул, цагдаа, төрийн бусад байгууллага өөр өөрийн эрхлэх асуудлаар төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд оролцож байдаг. Цагдаагийн байгууллага нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй. Тагнуулын байгууллага Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. ТТХГ нь тагнуулын байгууллагын бүтцэд, харьцангуй бие даасан статустай үйл ажиллагаа явуулж ирсэн. Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг дан ганц байгууллага хариуцаж ирсэн уламжлал, практик манайд байхгүй. Энэ нь өөрөө тогтолцооны асуудал тул нэг нь нөгөөтэйгөө нөхцөлддөг олон шалтгаант холбоотой зүйлийг хөндөх сөрөг үр дагавартай” гэжээ.

Мөн “Төрийн тусгай хамгаалалтад байгаа төр, засгийн тэргүүн, албан тушаалтны болон өндөр, дээд хэмжээний төрийн айлчлалын аюулгүй байдал нь зөвхөн биечлэн хамгаалах хэлбэрээр хангагдахгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд сайн мэдэж байгаа. Энэ зөвхөн хүний амь, бие, эрүүл мэндийн биечлэн хамгаалах асуудлаас гадна Монгол Улсын дотоод аюулгүй байдал, төрийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалдаг нь давхар хөндөгдөнө. Энэ нь хуулиараа тагнуулын байгууллагад хамаарах асуудал, төрийн аюулгүй байдлыг хангах үндсэн ажлын нэг салаа мөчир нь төрийн тусгай хамгаалалт юм л даа. Бид уламжлалаа хадгалж, ололт амжилтаа бэхжүүлэхэд анхаарч явахгүй бол хэт явцуу ашиг сонирхлоор үүнд хандаж болохгүй” гэсэн байна.

Генерал Н.Ганболдын хэлснээр Төрийн тусгай хамгаалалтын газрыг тагнуулын байгууллагаас тусгаарлаж, бие даасан агентлаг болгох нь сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй бололтой. Нэг үгээр тус газар нь тодорхой зорилгын хүрээнд үүрэг хэрэгжүүлдэг газар болохоос бие даасан чиг үүрэг хариуцах боломжгүйг тэрбээр ийн тодотгожээ. Эндээс харахад Төрийн тусгай хамгаалалтын газрыг агентлаг болгох хуулийн төслийг маш нууцын зэрэглэлтэйгээр оруулж ирсний ард хэн нэгний эрх ашиг явж байгаа бололтой. Гагцхүү хэнийх гэдэг нь хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхээс тодорхой болно.

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(192.82.75.1) 2020-03-23 14:16:07
Bataa hurandaagaar damjuulj ih l tom alban tushaaltan zutguulj bga gene lee!!
(192.82.75.1) 2020-03-23 14:16:05
Bataa hurandaagaar damjuulj ih l tom alban tushaaltan zutguulj bga gene lee!!
Женко (118.103.197.49) 2020-03-23 11:55:38
Женко маань ерөнхийлөгчын засаглал тогтоох бэлтгэлээ хангаж байгаа юм гэсэн яриа гадуур явж байна.