"Гадаадад суугаа Монгол иргэд эх орондоо ирэх асуудал хумигдаж байна" гэв

Дэлхий нийтэд коронавирусний тархалт цар тахлын хэмжээнд очсон энэ үед олон орнууд хилийн хориг тавьж байна. Үүнтэй холбогдуулан иргэд эх орон руугаа ирэх иргэдийн боломж нь хумигдаж байна.

УОК-ын шуурхай штабын газраас цаг үеийн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Дэлхий нийтэд коронавирусний тархалт цар тахлын хэмжээнд очсон энэ үед олон орнууд хилийн хориг тавьж байна. Үүнтэй холбогдуулан иргэд эх орон руугаа ирэх иргэдийн боломж нь хумигдаж байна. Он гарснаас хойш 21 мянга орчим иргэн эх орондоо ирсэн. Гаднын улсад 190 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байна. Юуны өмнө ОХУ, БНХАУ гаднаас ирж байгаа иргэдэд өндөр хяналт тавьж, тусгаарлах шийдвэр гаргасан.

ОХУ гадаад иргэдийг нэвтрүүлэхгүй байх, дамжин өнгөрөхийг хориглосон. Энэ утгаараа БНХАУ болон ОХУ-аар дамжин ирэх боломжгүй болсон. Гадаадад байгаа иргэдийг цаашид тусгай үүргийн нислэгээр татан авах эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй. Тиймээс иргэддээ анхааруулж хэлэхэд тухайн нутагтаа аюулгүй байдлаа ханган аль болох тайван байхыг анхааруулж байна" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.220.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.