Данс нээлгэхдээ брокерийн компаниуд хэчнээн хувийн шимтгэл авдаг талаар сайн судлахыг анхааруулж байна

Одоогийн байдлаар хувьцааны дансаа нээлгэсэн 1.850.000 мянга гаруй иргэн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК 2.511.000 хувьца эзэмшигчтэй. Эдгээрээс олон төрлийн мэдээлэлтэй хүн их байна. Эрдэнэс Тавантолгой хаалттай компани учраас нээлттэй болох үед зарах, шилжүүлэх, өвлүүлэх эрх үүснэ. Энэ талаар асууж хандаж байгаа иргэн их байна. Хэрэв компани нээлттэй болсон тохиолдолд нас барсан иргэдийн хувьцааг өвлөх эрх үүсэх аж. Мөн ногдол ашиг хэзээ олгож эхлэх талаар иргэд ихээхэн хүлээлттэй байна. Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу тавдугаар сарын 1-ээс ногдол ашиг хуваарилагдана. Одоогийн байдлаар хувьцааны дансаа нээлгэсэн 1.850.000 мянга гаруй иргэн байна. Хувьцааны дансаа өөрийн байнга ашигладаг банкны данстай холбосноор ашигаа авах юм. Ингэхдээ тусгай зөвшөөрөлтэй 52 брокерийн компаниар дамжуулан гэрээсээ дансаа нээлгэх боломжтой гэдгийг мэдэгдлээ.

Түүнчлэн ногдол ашиг тараахтай холбогдуулан иргэд Монголын хөрөнгийн бирж дээр урт дараалал үүсгэх болжээ. Урт дараалал үүсгэх, олноороо цуглах нь эрсдэл дагуулж байгаа учраас брокерийн компаниар дамжуулан дансаа нээлгэх шаардлагатай гэв.

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Oyun (66.181.161.110) 2020-03-25 23:42:14
Heden huviin shimtgel avah estoi ve
T.Oyun (66.181.161.110) 2020-03-25 23:41:10
Zuvshuurultei kompaniin talaar medeelel awii
Oчирбат Эрдэнэчимэг (150.129.143.151) 2020-03-24 15:05:49
данс нээлгэх