АНУ халдвартай тэмцэхэд зориулж манай улсад 1.2 сая ам.долларын дэмжлэг үзүүллээ

АНУ-ын Засгийн газар Олон услын хөгжлийн агентлагаараа дамжуулан коронавирусний халдвартай тэмцэж байгаа зарим улс орнуудад дэмжлэг үзүүлэхээр болжээ. 

АНУ-ын Засгийн газар Олон услын хөгжлийн агентлагаараа дамжуулан коронавирусний халдвартай тэмцэж байгаа зарим улс орнуудад дэмжлэг үзүүлэхээр болжээ. 

Энэ хүрээнд манай улсад 3.3 тэрбум төгрөг буюу 1.2 сая ам.долларын дэмжлэг үзүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Майкл С.Клечески "Уг хандивыг эрсдэлийн өндөр байдал, харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, ариун цэврийн байдлыг дээшлүүлэх, шаардлагатай байгаа бусад тоног төхөөрөмж авах, халдварын тандалт судалгааг дээшлүүлэхэд зарцуулна. Хамгийн гол нь өвчтөнд чанартай үйлчилгээ үзүүлэх нь чухал юм. Коронавирусний халдварт өвчин дэлхийнх хүн бүрийн санааг зовоож байна. Бидний зүгээс хилийн чанадад байгаа Америк иргэддээ мэдээлэл өгөх, хамгаалахаас гадна дэлхий дахины аюулгүй байдлыг хангахын тулд шийдвэртэй алхам авч байгаа нь энэ юм" гэлээ. 

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
O (66.181.161.110) 2020-03-25 23:35:59
Uneheerl heregtei umandaa zartsuulaasaidaa eedee iimerhuu um henii garaar orood haana yu hiisen n medegdehgui alga bolnodoo hiynaj shalgah uuregtei alban tushaaltantaigaa huvaagaad zalgij chadah l humuus