У.Хүрэлсүх: Энх цагт монгол морь хүртэл эх нутгаа гэдэг юм

Зарим нам, хувь улстөрчийн зүгээс гадаадад байгаа Монгол иргэдээ авчирсныг буруутгаж, “өвчин авчирлаа” гэж мэдэгдсэн.

Коронавирусийн халдвартай холбогдуулж Засгийн газраас авч байгаа арга хэмжээний талаар АН-ын дарга С.Эрдэнэ “Гадаадаас тахал импортолж байна” хэмээн мэдэгдсэн.

Түүний эл үгийн хариуд Ерөнхий сайд У.Хүрэлсүх байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Засгийн газрын хувьд өнөөдөр дэлхийн нийтийн цар тахал болсон коронавирусийн халдвараас нэгд иргэдээ, хоёрт эдийн засгаа аль болох боломжит хувилбараар хамгаалж үлдэх л гол ажил болж байна. Засгийн газар, Улсын онцгой комисс бүх төвшинд, боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг хэлье. Зарим нам, хувь улстөрчийн зүгээс гадаадад байгаа Монгол иргэдээ авчирсныг буруутгаж, “өвчин авчирлаа” гэж мэдэгдсэн. Засгийн газар ийм улс төрөөс айхгүй, хэрэгжүүлж байгаа бодлогоо зогсоохгүй ээ. Хүнд хэцүү байтугай энх цагт монгол морь хүртэл эх нутгаа гэдэг юм. Тийм учраас эх орноо гэж байгаа монгол хүн бүрээ эх оронд нь авчрахын төлөө Засгийн газар ажиллах болно” гэжээ.

Сэтгэгдэл: (7)
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.212.116.137) 2020-03-27 02:40:44
Асуудал бүр 2 талтай шүү.Үнэхээр ардчилсан улс орон л юм бол ийм хүнд хэцүү үед харьд яваа сандарч мэгдсэн иргэдээ авч ирэх л ёстой.Тэдэнд эх орондоо ирэх эрх нь байгаа.
(202.126.88.158) 2020-03-26 20:53:21
Жинхэнэ эх оронч ерөнхий сайд даа. Энэ бол Монгол хүний сэтгэл шүү. Мэдээж бүгдийг нь авчирч чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ ингэж хэлнэ гэдэг хүний нутагт байгаа Монголчуудын маань адгалж элгэн дэвтэж сэтгэл нь онгойж байгаа даа.
(202.126.88.158) 2020-03-26 20:53:21
Жинхэнэ эх оронч ерөнхий сайд даа. Энэ бол Монгол хүний сэтгэл шүү. Мэдээж бүгдийг нь авчирч чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ ингэж хэлнэ гэдэг хүний нутагт байгаа Монголчуудын маань адгалж элгэн дэвтэж сэтгэл нь онгойж байгаа даа.
Баатар (124.158.89.2) 2020-03-25 13:07:54
Хүрэлсүх эх орноо аврах хүн . Бид итгэж бгаа
Бат (202.126.88.144) 2020-03-25 08:13:20
Гөлөгнүүд яаж ч чадахгүй дээ...кк
Бат (202.126.88.144) 2020-03-25 08:11:51
Мундаг ажиллаж чадаж байна аа...Яаж ч харлуулах гээд чадахгүй дээ энэ муусайн шүлэгнүүд...ккк...
(192.82.64.204) 2020-03-24 23:18:52
ЗА МЭДЭХГҮЙ ДЭЭ.ҮНЭХЭЭРөвчин чирчихээд гэнэт эх ороноо гэж орилолдоод байгаа хүмүүсийг гайхаад л байх юм.Морь ч яахав эх ороноо голоод явчихаад буцаж ирээгүй нь ойлгомжтой.Өвчилчихээд эх орон руугаа ирээд байгаа хүмүүсийг бодохоор танартай хамт үхнэ. Танар үлдэнэ гэж юу байваг юм гээд барьцаад зүтгээд байх шиг