АНУ COVID-19 халдварын эсрэг вакцины туршилтын эхний шатыг эхлүүлжээ

Өнөөдрийн байдлаар 35 орны 900 гаруй сая хүн хөл хорионд ороод байна.

COVID-19 халдвар дэлхийн 196 оронд тархаад байна. Өнөдрийн байдлаар нийт 339.234 хүн халдвар авч, 14.703 хүн амь насаа алдаад байна.

Дэлхийн улс орнууд цар тахлыг зогсоох гол арга нь халдварын сэжигтэй хүмүүсийг тусгаарлах, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах хэмээн санал нэгдэж буй. Өнөөдрийн байдлаар 35 орны 900 гаруй сая хүн хөл хорионд ороод байна.

Герман, Швейцарийн эрдэмтэд “Covid-19” вирус нь “SARS”, “MERS”-тэй харьцуулахад спиртэнд тэсвэргүй бөгөөд 30 болон түүнээс дээш хувийн этанолын уусмалд устдаг гэсэн дүгнэлт хийжээ. Судлаачид энэхүү туршилтыг лабораторийн нөхцөлд хийсэн тул иргэд согтууруулах ундааг ариутгалын журмаар хэрэглэж болохгүй хэмээн анхаарууллаа.

АНУ-д “Covid-19” вирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан зарим муж тухайлбал, Нью Йорк, Иллинойс болон Калифорнийн захиргаа иргэдийг гэртээ байхыг үүрэг болгоод байна. Ойрын хугацаанд иргэдийн хөдөлгөөнд тавих хязгаарлалтыг нэмж чангатгахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь коронавирусийн тархалтыг тогтоон барихад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ гэж эрдэмтэд үзэж байна. Одоогоор 45 мужийн бүх шатны сургуулийн үйл ажиллагаа бүрэн зогссон бол үлдсэн 5 мужид хэсэгчлэн хаагаад байгаа юм.

Covid-19” вирусийн дэгдэлт ойрын 10 хоногт хурдацтай нэмэгдэж 70 мянгад хүрч болзошгүй гэж тус улсын судлаачид үзэж байна. Нийт тохиолдлын 50 орчим хувь нь ногдож буй Нью-Йорк хотод 12 мянган хүн халдвар авч өвчлөл тасралтгүй нэмэгдэж байгаас эмнэлгүүдэд амны хаалт, эмнэлгийн ор болон шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн хомстол үүсэх төлөвтэйг албаныхан анхааруулж байна.

Вашингтоны Эрүүл мэндийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэн Covid-19” вирусийн эсрэг “”мРНК-1273” вакцины клиник туршилтын эхний шатыг эхлүүлэв. Амьтан дээр хийсэн туршилтаар өндөр үр дүнтэй болох нь батлагдсан тус вакцины 1 дүгээр шатны туршилт 6 долоо хоногийн турш үргэлжилнэ.

Мөн АНУ-ын Хүнсний болон эмнэлгийн бүтээгдэхүүний чанарын хяналтын газар “Cepheid Inc” компанийн бүтээсэн 45 минутын дотор вирусийн халдварыг тодорхойлох чадвартай түргэвчилсэн оношлуурыг баталсан тул энэ 7 хоногоос үйлдвэрлэж эхлэхээр болсон байна.

АНУ өвчний улмаас эдийн засагт үүссэн савалгааг тогтворжуулах үүднээс 1 их наяд ам.долларын өртөг бүхий эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр батлахаар хэлэлцэж байгаа ч эрх баригчид зөвшилцөлд хүрч чадаагүй байна.“Америкийн банк /Bank of America/”-аас “Дэлхийн эдийн засгийн хямрал эхэлж байна” хэмээн мэдэгдээд байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.