Онлайнаар маск захиалсан иргэд Германы компанид 117 сая төгрөгөө залилуулжээ

“Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын компани руу энэ оны гуравдугаар сарын 02-ны өдөр 117 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан байна.

Шинэ төрлийн короновирустэй холбоотойгоор дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан олон нийтийн сүлжээнд “Маск болон гар ариутгагч худалдаа, хүргэлт” “Бөөний худалдаа, хүргэлт” гэх мэт хуурамч хаягууд нээн хямд маск гар ариутгагч зарна, хүргэнэ гэж иргэдийн хувийн мэдээллийг авах, тус пэйж хуудсыг богино хугацаанд олон хандалт авахуулан цааш нь зарж борлуулах, зах, худалдааны төвүүд хааж байна, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол үүсэж байна гэсэн иргэдийн сэтгэл зүйг түгшээх зураг, мэдээллүүдийг оруулан амны маск, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэн улмаар өндөр үнээр, их хэмжээгээр зарж борлуулах үйлдлүүд удаа дараа гарч байна.

Тухайлбал: БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан. 

“Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын компани руу энэ оны гуравдугаар сарын 02-ны өдөр 117 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан байна. Иймд иргэдийг элдэв мэдээ мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.