Хар тамхины хэргээр ял сонссон дуучин Б.Амархүүгийн ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүх уг хэргийг өнөөдөр хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа.  

Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн онд саатуулагдан шалгагдсан билээ. Түүний уг үйлдэлд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Харин Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Амархүүг гэм буруутай тооцож, хоёр жилийн хорих ял оноосон.

Тэгвэл шүүхийн уг шийдвэрийг Б.Амархүү эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан учир Прокуророос  эсэргүүцэл бичсэн юм. 

Прокурорын эсэргүүцлийг үндэслэж Улсын Дээд шүүх уг хэргийг өнөөдөр хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.