ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин бүх нийтээр нэг долоо хоног амрах шийдвэр гаргажээ

Шинэ төрлийн коронавирусний халдвар нэг өдрийн дотор дахин дөрвөн оронд нэмэгдэж нийт 200 улсад бүртгэгдээд байна. Ялангуяа Африкийн орнуудад өвчлөл их тархаж байгаа учраас тэдэнд туслах арга хэмжээ авч эхэлжээ.

Халдварын тархалт Итали, Испани, Франц, АНУ зэрэг улсад их байна. Дэлхийн олон оронд хөл хорио хэсэгчилсэн арга хэмжээ авч байгаа бөгөөд Итали улс муж хоорондын хөдөлгөөнөө хаасан байна. Энэ арга хэмжэг зөрчвөл өндөр торгууль ногдуулахаар шийдвэрлэжээ. Хязгаарлалт зургадугаар сарын 15 хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байна гэжээ. 

Мөн ОХУ-д ирэх сарын 30-аас эхлэн нэг долоо хоног амрах шийдвэрийг Ерөнхийлөгч В.Путин гаргалаа. Харин Украин улс нэг сарын хугацаанд онц байдал зарлаж, хилээ хаагаад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.