Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавилаа

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавилаа

Өнгөрсөн оны аравдугаар сард шүүхээс НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ял оноосон.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн саналыг үндэслэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хилийн хориг тавьж, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох шийдвэрийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна. Өөрөөр хэлбэл, тэднийг батлан даалтад гаргасан гэсэн үг юм.

Шүүхийн захирамжид, Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн яллагдагч Ц.Сандуйн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Нийслэлийн прокурорын газрын прокурор Ц.Сүхбат, А.Ганбулган нарын гаргасан “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал”-ыг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, А.Ганбаатар, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал авч шийдвэрлэжээ.

Мөн нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн яллагдагч А.Ганбаатарын Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг мөн өдөр хянан хэлэлцэж, энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Ц.Сүхбат, А.Ганбулган нарыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Ц.Сандуй, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.