Халдварын нууц үе 5.5-19 хоног болсонтой холбогдуулан иргэдийг 21 хоног тусгаарлахаар боллоо

УОК-оос гаргасан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал танилцууллаа.

УОК-оос гаргасан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал танилцууллаа.

Тэрбээр “УОК-ын XIV хурал хуралдлаа. Энэ үеэр нэг асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлага үүссэн. Коронавирусний нууц үе 5.5-19 хоног болсон учраас тусгаарлах хугацааг 21-28 хоног болгох эрдэмтдийн дүгнэлт гарсан. Үүнтэй уялдуулан сүүлийн дөрвөн нислэгээр ирсэн 1000 гаруй иргэний тусгаарлагдах хугацааг сунгахаар боллоо.

Мөн халдвартай иргэдийг хотын төвд байлгах нь эрсдэлтэй учраас хотын төвөөс гаргах асуудал яригдаж байна. Хотын гадна 300 ортой амралтын газар байна. Иргэдийг нэг нэгээр нь байлгах шаардлагатай учраас дахин тусгаарлах байр шаардлагатай.

БНСУ руу явах хүсэлт өгсөн 320 хүн байна. Эхний нислэгээр 250 иргэн явна. Харин хөл хорио бууж, нөхцөл байдал тогтворжтол буцаж ирэх боломжгүй. Нэг онгоцонд 250 иргэн суух боломжтой учраас шинээр бүртгүүлэх хүсэлтэй иргэдийг дараагийн нислэгийн тов гарсны дараа бүртгэнэ” гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.