Улаанчулуутын хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгосон нь Х.Нямбаатарын буруу

Улаанчулуут нэртэй хогийн цэг Улаанбаатарт бий. Зарим нэгнийх нь очихыг ч хүсдэггүй, өөр бусдынх нь өдөр тутмын амьдралыг залгуулдаг газар.

Хотын төвөөс 15 км-ийн зайтай Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог уг цэгт нийслэлчүүд 1975 оноос хогоо хаяж эхэлсэн байдаг. 40 жилийн нийслэлийн хог, хаягдлыг төврөлүүлсэн Улаанчулуутыг нүүлгэх санал үе үеийн хотын удирдлагуудаас цухалздаг ч бодит ажил болж хөрсөн дээр буусан нь үгүй. Эсрэгээрээ Улаанчулуут орчмоор амьдардаг айл өрхийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, тэдгээрийг чиглэсэн төрийн бодлого үгүйлэгдэх болсоор удаж буй. Нэг үгээр тухайн орчмоос амьдралаа залгуулдаг 400 гаруй иргэн нийгмийн халамжаас гадуур явсаар олон жилийг үджээ.

Харин “Нямбаатар сан”, “Вэлүү сан” хамтран Улаанчулуун хогийн цэгт 200 хүүхдийн багтаамжтай “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан нь өнгөрсөн оны нэгдүгээр сар. 2018 оны дөрөвдүгээр сард шавыг тавьж байсан цэцэрлэгийг найман сарын хугацаанд ашиглалтад оруулсан нь энэ. Ингэснээр Улаанчулуут орчмоор амьдардгаасаа болж сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй 200 орчим хүүхдийг бүрэн хамруулах боломжтой болсон юм.

Гэтэл уг цэцэрлэг зарим нэгний бохир арга барилдаа ашиглах гэсэн явуургүй улс төрийн хэрэглүүр болгох оролдлого сүүлийн үед явах болов.

Тодруулбал, “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг барьж, ашиглалтад оруулсан “Өгөөдэй Ази” компанид УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар дэмжлэг үзүүлсэн нь түүнийг ЖДҮ-ээс зээл авсан хэмээн буруутгахад хүргэсэн бололтой. Угтаа бол “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг “Өгөөдэй Ази” компани ямар шугамаар барьж ашиглалтад оруулсныг судлаад үзвэл арай өөр дүр зураг бууна.

Цэцэрлэгийг бүтээн байгуулахад гадаад дотоодын хандивлагч байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр нийт 1.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Улсын төсвөөр 200 хүүхдийн цэцэрлэг барихад хамгийн багадаа 1.5 тэрбум төгрөг шаардлагатай байдаг ч тус компанийнхан түүнээс 300 саяар бага өртгөөр барьсан хэрэг.

Аливаа барилга, байгууламжийг барихад тухайн компани өөрсдөдөө тодорхой хэмжээний ашигтай байдлаар хийдэг бол “Өгөөдэй Ази”-ийнхан тэгээгүй гэсэн үг. Эсрэгээрээ барилгын үндсэн өртгөөр нь буюу бизнесийн ашиг харалгүй, улсаас нэг ч төгрөгийн татаасгүй барьж, ашиглалтад оруулжээ.

Харин тус компанийн зүгээс цэцэрлэг барихад шаардлагатай зээл авахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Х.Нямбаатар гишүүнд гаргажээ. Улсын төсвөөс татаас авалгүй, бусдын хандив тусламжийн хүрээнд ямар нэгэн ашиг харахгүйгээр цэцэрлэг баръя гээд хүсэлт гаргасан компанийг дэмжиж л таарна. Амьдарч байгаа орчин нөхцөлөөсөө болж цэцэрлэгт хамрагдаж чадахгүй болсон 200 хүүхдийг цэцэрлэгт хамруулах нь чухал болохоос гэдийгээд суух эрх тухайн тойргийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүнд байхгүй. Хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд “Өгөөдэй Ази” компанид дэмжлэг үзүүлж, холбогдох албаныханд хандсан нь өдгөө “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэг болж, бодит хөрсөн дээр буужээ.

“Өгөөдэй Ази”-ийнхан цэцэрлэгээ барьж ашиглалтад оруулсан уу, оруулсан. Амьдралын боломж боломж бололцоогүйгээс сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй явсан 200 гаруй хүүхэд цэцэрлэгтэй болсон уу, болсон. Юу үнэн энэ л үнэн. Гэтэл улсын төсөвт өртгөөс даруй 300 саяар бага мөнгөөр цэцэрлэг барьсан компанид Х.Нямбаатар гишүүн дэмжлэг үзүүлсэн нь зарим нэг хүний эгдүүцэх шалтгаан болж, ЖДҮ-ээс зээл авсан мэтээр нийгэмд харлуулах хэрэглүүр нь болсон бололтой.

Уг нь “Өгөөдэй Ази” компанийг Авлигатай тэмцэх газраас бүтэн жил тойрон шалгаж, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгааг нь тогтоожээ. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатартай ямар ч хамааралгүй болохыг нь тогтоосон байдаг. Нэг үгээр зарим сайтад гарсан мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй гүтгэлэг болохыг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж, тогтоосон гэсэн үг. Тэгэхээр Х.Нямбаатар гишүүнийг ЖДҮ-ээс зээл авсан мэтээр бичиж, түгээж эхэлсэн нь хэн нэгэн улстөрчдийн зүгээс зохион байгуулалттайгаар явуулж байгаа сонгууль угтсан явуургүй улс төр байж таарах нь. 

Сэтгэгдэл: (63)
Таны IP: (18.234.247.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.41) 2020-05-05 19:24:09
Yaasan laitai humuus ve hiij buteeheer hiilee gne hihgui bol hiisengui idej uulaa gene bdood bhad teg dundiig bariad tavj.bval boloh bus uu
(66.181.160.17) 2020-04-11 10:05:53
Saihan tsetserleg barisan bhad yamar ni tegej i buruugaar nodoj harluuldag bnaa boli zunduu huuhdùud yawdag bid bayarladag
Зочин (202.9.40.187) 2020-04-07 16:26:31
Хар цагаан 2 хэзээд ялгардаг юм.
(202.9.40.187) 2020-04-07 16:25:28
Ийм хүнээ харлуулж харагдуулах гэсэн явуургүй хүний гүтгэлийг битгий тоо хар цагаан 2 хэзээд ялгардаг юм.
Зочин (66.181.161.40) 2020-04-04 16:34:43
Нямбаатар цэцэрлэг барьж өгсөн сайха н зүйл энэ олон жил хэн 1 дүүрэгт ийм олон цэцэрлэг барьсан юм бэ
Narangarav (202.126.89.107) 2020-04-03 08:03:25
Sain uils delgereh boltugai ... Zov zuil hiij bgaa humuusiinhee setgelruu us bitgii tsatsaj baildaa ...manaihaan...
Өсөхбаяр (202.9.46.78) 2020-04-03 05:45:06
Эрхэм гишүүнд ажлын амжилт хүсье. Мундаг байна
Zochin (202.9.46.129) 2020-04-02 21:40:35
Mash sain zvil hiilee
(66.181.161.2) 2020-04-02 20:47:41
Huuhduudiin hogjild untei huwi nemer oruulsan mundag humuus shuu
zochin (202.126.89.180) 2020-04-02 19:50:59
Nyambaatar gishuun uneheer mundag ajillajee bayar hurgie iim yum hiisniig medeegui blaa gishuundee amjilt husiee
Zochin (122.201.24.122) 2020-04-02 19:04:05
Harluulah geed chadahgui l dee
(43.242.242.23) 2020-04-02 15:02:03
Sain bn y ene dvvregte syrgyyli barij boldoggvi ymy ter tsogtsolborin orond baga syrgyyli bsan bol hvvdvvded ylangyia holoos ywdag hvvhdvvded ih l heregtei bh bla.
батцэрэн (202.9.46.96) 2020-04-02 14:21:17
хүний хийж бүтээснийг өөдрөг сэтгэлээр хүлээн авч дэмжиж тусалдаг болмоор байна дандаа муулж мушгиж байгаа нь таалагдахгүй байна
зочин (202.9.40.144) 2020-04-02 13:20:58
онцсайн үйлс бүтээжээ. нямбаатарт баяр хүргэе.
Зочин (202.9.40.189) 2020-04-02 12:54:44
Сайн юманд садаа мундаргүй. Ажил хийсэн хүн шүүмжлэл сонсдог нь монголын гажиг. Нямбаатартаа амжилт хүсье.
Энх (202.126.89.181) 2020-04-02 11:36:26
Хийж бүтээж байгаа нэгнийгээ харлуулах гэж нойргүй хонодог хүмүүс болимоор юм.Залуу хүн хийж бүтээхийн төлөө,хийх гэж байгаагаа дэмжсэний төлөө илүү үг хэлэхээ болиосой.
zochin (182.160.0.36) 2020-04-02 11:17:43
Ter hardaad baij yadaad gutgeed bgaa humuusiig uursdiig ni shalgah heregtei.ATG buten jil shalgaad JDU-gees zeel avaaguig togtooh gej bas l todorhoi ajil hiisen bna.Alivaa gutgelgiin muruur hiigdsen ajluudiin zardliig tedgeer gutgegch naraas hed dahin nugaluulj gargah heregtei.
бат (202.179.31.242) 2020-04-02 10:05:48
Жинхэнэ Монголоо гэсэн сайхан сэтгэл ухамсартай хүмүүсийн ажил байна томоос том баяр хүргье.
0 1 Хариулах
Zochin (192.82.70.238) 2020-04-02 10:05:48
Yasan bichih yumaa olj bichij chaddagui, mongond jibsen, humuusiin gar hol bolson archaagaa aldsan setguulch be . Mongoliin ireedui bolson yadarch zobj yabaa byatshah huuhduudiin toloo ene setguulch yu hiisen yum boloo doo. Harin ch bayarlaad sain talaas ni tumend hurgeh yostoi yum bish uu . Bidnii ireedui bolson 200 garyi huuhded Surguulin omnoh bolobsrol olhoh buhel buten tsetserlegiin bairiig iim hyamdhan ortgoor demjeed bariad ogch bgaa yamar saihan Mongoloo gesen setgeltei gishuun be. Hun bur bayarlaj demjih heregtei . Mongo horongo ni baisan ch bariad ogchih sertelgui gishuud hed bilee humuus mini. Nyambaatar gishuundee bayar hurgej, amjilt husye. Demjeeree humuusee .
иргэд олон түмэн (139.5.219.22) 2020-04-02 09:58:56
Нямбаатарыг олон түмэн мэднэ,юу ч гэж гүтгэсэн үнэн үнэнээрээ харагдана шүүдээ,буян амлаж бурхан шүтсэнч Нямбаатар хэн бэ? ямар хүн бэ?гэдэг нь үнэн цагаанаараа олонд танигдсан,цаашдаа ч төрд ажиллах боломжтой хүнээрээ танигдсан хүн,хэл амаа билүүдэх нэг нь билүүдэж л байг,харин тэр адгын шаарнууд өөрсдийгөө л хэн болохыг илчлэж байгаа хэрэг
bolomch hulgailagch (124.158.112.2) 2020-04-02 09:53:28
JDU-gees ar tal alban tushaalaa ashiglaj busdad oldoh bolomjiig ashiglasan l bol hohino. ter kompani ta nar shig zavaan yumnuud baigaagui bol ar tal ashiglahgui uursduu avah bsan.
Зочин (202.126.88.68) 2020-04-02 09:44:52
Цэцэрлэгийг шалгахын оронд төрөөс төрсөн тэр бумтан, газарын наймаачин, уран олборлогч, орон нутагаа худалдагч, хулгайч, худалч нараа шалгаач.
Зочин (66.181.161.13) 2020-04-02 09:42:45
Монголын ирээдүй болсон хүнд амьдалд өдөр хоног өнгөрүүлж явсан хүүхдүүдэд их буян хийсэн сайн үйлсийг яагаад улс төржүүлээд байдаг юм бэ? Сонгууль гэхээр юу ч хийхээс буцдаггүй дэндүү увайгүй болох юм. Саяхан бас УИХ- н гишүүн Д.Сумъяабазар сайдыг бензинтэй холбоод элдвээр дайрч интернэт фэс орчинд дайрч давшилсан ёс зүйгүй бичлэг үзлээ. Улс төрд ийм замаар ялалтанд хүрч улс орныг удардаж хөгжүүлнэ гэж боддог нам., эвсэлтнүүд ээ дэндүү хоцрогдсон арчаагүй дээрэмчдээс юун өөр байгаа юм бэ? Ард түмэн иргэд ээ тэнэг гэж дэндүү басан доромжлоод байгаа юм биш үү. Бид эрүүл ухаантай эх орноо гэсэн энэ залуусаа тэгэх тусам чинь дэмжих болно
(66.181.161.123) 2020-04-02 09:26:36
Очиж үзээгүй байж бусдын хийж бүтээснийг үгүйсгэж болохгүй. Сайхан цэцэрлэг барьсан.
(66.181.161.6) 2020-04-02 09:18:08
Хийсэн юмтай хүниыг яаж иыгээд харлуулах гээд ядчих юмаа
(202.179.24.74) 2020-04-02 08:54:15
Нямбаатар хаана ч нэрдэвшсэн гараад ирнэ. Мундаг залуу.
Тунгалаг (150.129.143.114) 2020-04-02 08:28:56
Нямбаатар гишүүн энэ төслийг 2015 оноос эхлүүлсэн. Улаанчулуутын хогын цэг дээр байдаг олон хүүхэд залуучуудыг сургууль цэцэрлэгт хамхуулж төрийн үйлчилгээ үзүүлж ядарсан олонд бодит тусламж үзүүлж байгаа.СХД.т ажлын байр бий болгож сургуулийн насны хүүхдүүлэд ЕБ ин сургалт хамруулж боловсрол олгосон. Мөн гэртээ ахуйн эрсдэлд өртөхөөс хамгаалж цэцэрлэг хамруулж боловсрол олгож байгаа нь тэгээд буруу юу тэ. Монголын ирээдүй чухал. Хийж чадахгүй чадаагүй байж хүний хийсэн шүүмжилж суухаа боль. Нямбаатар гишүүн өшөө ихийг хийнэ. Хараад атаархаад л сууж байдаа. Х.Нямбаатар гишүүн дээ амжилт хүсье.
(139.5.219.187) 2020-04-02 08:19:25
Manaihnii tamiin togoonii ulger bn
Enhtsetseg (66.181.161.49) 2020-04-02 07:23:43
mundag gishvvnd amjilt hvsie.busdiigaa bodbol hiij bvteej bgaa ni ilvvtei haragdaj bn.iim l hvnee demjideg bid.
зочин (66.181.161.47) 2020-04-02 00:15:11
Бяцхан үрсийн цэцэрлэг олныг барьсан.Тэр дундаа Улаанчулуутын цэцэрлэг тэр хавын түмэн олонд нүдээ олсон хэний ч олж хараагүй зѳвхѳн сэтгэлтэй хүний хийсэн ажил. Нарны хүүхдүүд-2 гэртээ ойрхон үрсээ ѳгѳѳд ажил хийдээ гэж бидэнд ѳгсѳн гишүүний сэтгэл шингэсэн бэлэг.Танд амжилт хүсье! Маш их баярлалаа.Үртэй гэр бүхэн танд баярлаж байгаа шүү.
haliun (202.126.88.59) 2020-04-01 23:36:52
Нарны хүүхдүүд хоёр цэцэрлэгийг бидэнд барьж ѳгсѳн нь буруу гэвэл харин ч нэг дуугарсан шиг дуугарна шүү. Шүүмжлэгч нарт.
Зочин (202.126.88.59) 2020-04-01 23:11:52
Тѳрѳѳс нэг тѳгрѳгний дэмжлэггүй цэцэрлэг байгуулж, тѳрд хүлээлгэн ѳгч түмний хүүхдийг цэцэрлэгтэй болгосон нь буруу гэж үзэж байвал тѳгрѳг харсан сэтгүүлч юм байна чи.
Гэрэл (103.57.94.206) 2020-04-01 23:08:36
Нямбаатар гишүүндээ амжил хүсье.
Зочин (66.181.161.98) 2020-04-01 22:53:42
Ийм ажилд зуучилсан байхад буруудахгүй байх
С (66.181.176.171) 2020-04-01 22:51:41
Хүний хийсэн ажил ярингуут л улс төррүү чирчих юм.
Хэрэгт дурлагч (202.9.46.186) 2020-04-01 22:47:11
Нямбаатар гишүүн энэ мэдээллээ сайн түгээ! Хүмүүс мэдэхгүй буруугаар ойлгоод байгаа шүү! Сэтгэл зүтгэлтэй байгаад баярлалаа! Илүү их хичээгээрэй! Амжилт
bat (66.181.183.190) 2020-04-01 22:44:15
manan mapi booj vheeee
Зочин (66.181.176.205) 2020-04-01 22:41:11
Ѳѳрсдѳѳ хийж чадахгүй учраас шээс нь шавирах гэж байгаа чацага цайрлсан улс тѳрийн сѳрѳг хүчний намуудынх нь явуулга хэзээ байхдаа УИХ гишүүд ѳѳрийн санаачлага хичээл зүтгэлээр ингэж цэцэрлэг бариулж байлаа даа Нямбаатар гишүүнийг дэмжиж байна.
(202.9.40.173) 2020-04-01 22:32:24
УИХ-н гишүүн Х.Нямбаатарын Санаачлагаар "Вэлүү сан " "Ням баатар сан " хамтран Нарны хүүхдүүд-2 буюу 260-дугаар цэцэрлэгийг 2019 оны 4-р сард ашиглалтад оруулж тус цэцэрлэгт 200 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдан 26 багш ажилтан ажлын байртай болж СӨБ-ын үйлчилгээг явуулж байгаад баяртай байна.Бүтээн байгуулалтай олон сайхан ажлыг хийж байгааг хорооны иргэд бүгд сэтгэл дүүрэн талархаж байгаа Гишүүндээ цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсье. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн Өгөөдэй -Ази ХХК-ын хамт олонд талархал илэрхийлье.
Маагий (66.181.161.67) 2020-04-01 22:25:04
Хороо маань ямар нэг цэцэрлэг сургууль байхгүй байсан өнөөдөр гишүүн УИХ гарч олон сургууль цэцэрлэгтэй болж олон аав ээжүүд ажилтай блж олон хүүдүүд цэцэрлэгтэй явж бид бүх баяртай бна бас хорооны засаг дарга Ууганцэцэг хороондоо энэ ажилыг авч олон ажил хийлгэж бга танд бас хороондоо олон ажил хийлгэж бгаад танд баяр хүргэж цаашид олон бүтээн байгуулт хийлгээрэй амжилт хүсье
(202.9.40.79) 2020-04-01 22:05:32
Ажил хийж бгаа санаачлагатай залуусыг дэмжиж хамтран ажилларын оронд ИХ д орохын тулд сонгуулийн шоу хийж бгаа юм г.м нэр төрийг гутаах юм.Х.Мандахбаяр.Л.Наранбаатарыг бас л элдвээр оролдох юм.
(202.55.188.41) 2020-04-01 21:53:41
Hymbaatar gishvvniig demjne hiij bvteesen zvil zunduu baiga hiisen ajiliig n demjeeche
(192.82.67.235) 2020-04-01 21:53:26
uu yamar mundag yum bee.gunbileg gej hun chuham l gemt heregten meteer zarlaad yavaa shuu
Чимээ (202.9.46.209) 2020-04-01 21:47:24
Нямбаатар гишүүн СХД хурлын дарга байхдаа л энэ төслийг 2015 оноос эхлүүлж ИХ н гишүүн болсоноосоо хрйшч үргэлжлүүлж үр дүнтэй ажиллаж улаанчулуутын хогын цэг лээр байдаг олон хүүхэд залуучуудыг сургууль цэцэрлэгт хамхуулж төрийн үйлчилгээ үзүүлж ядарсан олонд бодит тусламж үзүүлж байгаа.СБД н Ажилчин залуучуудын ээлжийн ахлах сургууль сургуулийн насны хүүхдүүлэд ЕБ ин сургалт явуулж олон хүүхдийг 9,11,12 р ангийн боловсрол олгосон. Нямбаатар гишүнд амжилт хүсье.
(66.181.179.245) 2020-04-01 21:40:15
Дэвшэхгүй биздээ Хүрэлсүхээ?????????
(103.26.194.235) 2020-04-01 21:40:08
Hiisen zuiltei heleh ugtei duurgiin mini hogjil tsetsegleltiin toloo ihiig buteej bga hun shu
(202.126.88.159) 2020-04-01 21:37:45
миегийн гар урт юмаа Ням баатар шудрага залуу
Зочин (122.201.31.201) 2020-04-01 21:36:37
Нямбаатар гишүүнийг бол ДЭМЖИНЭ шүү таанууд барахгүй шүү
Иргэн (122.201.31.201) 2020-04-01 21:34:56
Энэ хүнийг харлуулах зүйл зохион байгуулалттай яваад байх шиг их юм хийж байгаа хүндээ
(103.26.194.235) 2020-04-01 21:32:07
Uneheer mundag hun shu, getel hogtoi gazraas holuur yabdag yamar olon hun bgaa bol.. hiisen ajliinh toloo hudal niitlel bichij hunii ner tord haldahaa bolioch.
(202.9.46.24) 2020-04-01 21:12:53
Замын ноход хуцаж л байдаг жингийн тэмээ явж л байдаг шүү Нямбаатар гишүүнд улам их амжилт хүсье Сайн үйлс улам дэлгэрэх болтугай
Болор (202.55.188.36) 2020-04-01 21:01:33
Ийм юм бас хийгдсэн байдгымуу. Зурагтаар нэг орхигдсон гээгдсэн газар байдаг шиг л юм байнга гардаг ш дээ. Иймэрхүү ажлаа нийтэд таниулж баймаарымаа
0 1 Хариулах
(202.126.89.112) 2020-04-01 21:01:33
мэдээгээр гарсан ашиглалтанд орсон гээд
экү (66.181.161.32) 2020-04-01 20:59:33
Баярлалаа
Ганаа (66.181.161.49) 2020-04-01 20:59:18
Сайн үйлд садаа бас мундахгүймдаа. Нэг үеээ бодвол СХД сургууль цэцэрлэгийн хүртээмж их сайн боллоо шүү.
Иргэн (202.9.46.186) 2020-04-01 20:57:34
Нямбаатар гээд залууг дэмжиж байгаа. Мундаг сэтгэлтэй залуу амжилт!
Зочин (202.9.46.186) 2020-04-01 20:56:10
Хогийн цэгт цэцэрлэг байгуулсан маш их сэтгэл бас маш том ажил шүү! Хогийн цэгт ажиллаж амжиргаагаа залгуулдаг иргэдийн хүүхдүүдийн ч гэсэн Монгол улсын иргэн. Нийгмээс тусгаарлагдах ёсгүй. Иргэдэд ажил хийдэг иргэдийн төлөө бат зогсох хүн л хэрэгтэй. Х.Нямбаатар гишүүнийг дэмжиж байна.
(66.181.161.9) 2020-04-01 20:53:53
Нэр төрөө сэргээ. Шүүхэд ханд. Болсон үйл явцыг хэвлэл мэдээлэлээр тайлбарла.
Зочин (150.129.143.107) 2020-04-01 20:49:16
Ажлаар явж байгаад санамсаргүйгээр энэ цэцэрлэгт орж үзсэн хүний хувьд хэлэхэд улаанчулуутын хогийн цэгийн ойр орчимд байдаг хэрнээ дажгүй цэвэрхэн цэцэрлэг байсан. Хийж бүтээж чаддаг хүн хийж бүтээж чадсан байналээ.
(66.181.161.29) 2020-04-01 20:34:14
Хүний хийж хэрэгжүүлсэн бүхнийг байнга үнэгүйдүүлэх ,нэр хүндэд нь халдах асуудал гаргах юм аа болимоор байна Нямбаатар ГИШҮҮНД маш том талархал илэрхийлж байна олон олон ажлыг хийж СХД ийн сонгогчид бидний төлөө ажиллаж байгаад үнэхээр мундаг шүү танд амжилт хүсье баярлалаа
(103.212.119.215) 2020-04-01 20:32:49
Мундаг бүтээн байгуулалт болжээ
0 1 Хариулах
Зочин (66.181.190.61) 2020-04-01 20:32:49
Хэлээд яахав.