Элсэлтийн ерөнхий шалгалтыг нэг ангид 10 хүүхэд өгөх байдлаар зохицуулжээ

ЭЕШ-ын зөвлөмж, жишиг даалгавар, түгээмэл асуулт хариулт гээд  олон мэдээллийг  бүртгэлтэй хүүхдүүдийн гар утас, майл хаягаар нь 10 хичээлийн 20 даалгаврыг үе шаттайгаар, тухайн хүүхдэд ачаалал үүсгэхгүйгээр хүргэж байна.

Энэ жил  ЭЕШ-ыг  ирэх долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд явуулж,  их, дээд сургуулийн элсэлтийг мөн сарын 8, 9-нд зохион байгуулахаар төлөвлөж буй. ЭЕШ-ын бэлтгэл ажил, элсэгчдийн анхаарах зүйлсийн талаар БҮТ-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа.  

-Элсэгчдийн цахим бүртгэл энэ сарын 15-нд дууссан. ЭЕШ өгөхөөр хэдэн  хүүхэд бүртгүүлсэн бэ?

-Энэ жилийн хувьд 32396 хүүхэд цахим бүртгэлд хамрагдахаар хандсан. Үүнээс 30824 хүүхдийн бүртгэл нь бүрэн баталгаажсан байна

-ЭЕШ өгөх хүүхдүүд Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг. Энэ жилийн хувьд энэ шалгалтыг цуцалсан. Энэ тухай мэдээлэл өгөөч?

-Монгол хэл бичгийн шалгалтыг босго оноо тогтоосон учраас ЭЕШ-аас  өмнө, тусад нь зохион байгуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, энэ шалгалтад 400 оноо авсан хүүхэд их, дээд сургуульд элсэх эрхтэй болдог. Гэтэл энэ жилийн хувьд, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ шалгалтыг зохион байгуулах боломжгүй болж байна. УОК-ын шийдвэрээр хөл хорио сунгагдсантай холбогдуулан элсэгчдээс авдаг монгол хэл бичгийн шалгалтыг цуцалж, бүх хүүхэд ЭЕШ өгөх эрхтэй болсон.

-Цахим бүртгэлд амжилттай хамрагдсан хүүхдүүд одоо юуг анхаарах вэ. БҮТ-өөс элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллийг ямар сувгаар өгч байгаа вэ?

-Боловсролын үнэлгээний төвөөс хүүхдүүдэд элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг цахим хэлбэрээр хүргэж байна. Мөн БҮТ-өөс “Элсэгчийн сонин”-г өмнө нь жилд хоёр удаа гаргадаг байсан бол энэ жил найман дугаар гаргахаар бэлтгэж байна. Эхний сонинг  онлайн бүртгэлтэй  холбоотой мэдээ мэдээллээр бэлтгээд элсэгч хүүхдүүддээ хүргэсэн.  Хоёр дахь сонин хэвлэлтэд ороод гарч байна.

Энэ дугаарт, математик, монгол хэлний хичээлийг сонгон өгч байгаа хүүхдүүд юуг анхаарах вэ, элсэгчдийн гаргадаг түгээмэл алдаануудыг багтаасан. Мөн энэ хоёр хичээлээр шалгалт өгөөд ЭЕШ-д өндөр оноо авсан, амжилттай оролцсон хүүхдүүдийн ярилцлага, багш  нарын зөвлөмж зэргийг багтаасан. Энэ мэтчилэн олон талын мэдээллийг нэг дор багтаасан, элсэгчдэд зориулсан таван дугаарыг бэлтгэн гаргана. 

-Элсэгчдэд зориулсан теле хичээлүүд хэвийн үргэлжилж байгаа байх. Элсэгчдийн бүртгэл баталгаажсан учраас майл хаягаар бас даалгавруудыг явуулж байгаа гэсэн үү?

-Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бид сурагчдад ЭЕШ-тай холбоотой мэдээллүүдийг илүү олон сувгаар хүргэж ажиллахаар төлөвлөөд ажиллаж байна. ЭЕШ-тай  холбоотой мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжийг хангаж өгөхийн тулд  цахим зөвлөх http://help.eec.mn/ сайтыг нээн  ажиллуулж байна. Уг сайтад тв хичээл, ЭЕШ-ын зөвлөмж, жишиг даалгавар, түгээмэл асуулт хариулт гээд  олон мэдээллийг  багтааж өгсөн. Мөн бүртгэлтэй хүүхдүүдийн гар утас, майл хаягаар нь 10 хичээлийн 20 даалгаврыг үе шаттайгаар, тухайн хүүхдэд ачаалал үүсгэхгүйгээр хүргэж байна.

-Энэ жилийн хувьд шалгалтын бэлтгэл ажилд нэлээд өөрчлөлт орохоор харагдаж байна. Шалгалтын төвүүд, шууд засалтын технологийн хүрэлцээ хангамжийн талаарх мэдээллийг өгөөч?

-Шалгалтын бэлтгэл ажилтай холбоотой гарч буй олон асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гээд ярилцаж байна.  Тухайлбал, цахим мэдээллийг хүүхдүүдэд яаж хүргэх вэ гэсэн ажлын төлөвлөгөө гаргасан боловч хөрөнгө санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс элсэгчдэд хүргэх мессеж мэдээллийг хөнгөлөлттэй үнээр яаж хүргэх вэ гээд  үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудтай ярилцах,  “Элсэгчийн сонин”-г гаргахад санхүүгийн тусламж дэмжлэг хүсэх гээд холбогдох газруудад албан бичиг хүргээд, уулзаж ярилцаад явж байна.  Шалгалтын төвүүдийн хувьд,  энэ жил шалгалтын  50  байранд шууд засалтын технологи байршуулахаар бэлтгэл ажлаа хангаж байсан бол шинэ коронавирусын халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор нэг ангид суух хүүхдийн тоог 10 байхаар УОК-оос зааж өгсөн. Хүүхэд суух ширээ хоорондын зайг 1.5-2 метр байхаар хязгаарлалт тогтоосон. Тиймээс бидний төлөвлөж байсан шалгалтын  50 төв одоогоор 103 төв болж өргөжих нөхцөл байдал үүсч байна.

-Шууд засалтын технологи шалгалтын төвүүдэд хүрэлцэхгүй бол ямар зохицуулалтыг хийж ажиллах вэ?

-Шууд засалтын 50 төхөөрөмж байгаа учраас энэ жил шалгалтын төв болгонд шилэн технологийг ашиглах боломжгүй болж байна. Тиймээс шалгалтын дүн оноог өмнө нь элсэгчийн нүдэн дээр шууд засч, дүн оноог мэдээлдэг байсан бол энэ жил өдөрт нь багтааж мэдээлэх зэрэг зарим зохицуулалтыг хийж байна. Тухайлбал, томоохон аймгийн төв болох Хөвсгөл аймагт өмнө нь шалгалтын хоёр төв ажиллаж байсан энэ жил гурван төв ажиллуулахаар болж байна. Энэ гурван байрны дунд шууд засалтын нэг машин ажиллуулахаар байна. Улаанбаатар хотод 28 төв ажиллуулж байсан бол энэ жил 60 орчим төв ажиллуулахаар тооцож байна. Тиймээс шалгалтын дүн оноог өдөрт нь багтааж засаад, маргааш нь мэдээлэх байдлаар зохицуулна. Мөн шалгалтын байранд эрүүл, аюулгүй байдлыг хангах, тэнд ажиллаж буй шалгалтын хянагч багш, комиссын хүмүүсийг амны хаалт, гарын бээлийгээр хангах, гарын ариутгал хийх, биеийн дулааныг хэмжих, эмч мэргэжилтнүүдийг ажиллуулах  гэх мэт төлөвлөгдөөгүй олон ажил, хүндрэл бэрхшээл үүсч  байна. Ямартай ч бидний зүгээс боломжтой бүхий л зохицуулалтыг хийгээд, холбогдох газруудтайгаа уулзаад, ярилцаад явж байна.

Сэтгэгдэл: (37)
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.126.88.197) 2020-04-27 12:00:53
Elseltiin eronxii shalgaltg sum oron nutagaasa onlainr awax ymu?
Eej (202.126.88.49) 2020-04-25 17:31:37
12r angiihanaar bur tglood haychlaa
Bgsh (202.126.88.49) 2020-04-25 17:30:54
Eysheer oghoo boliul busad huuhduudig amraachad anhni 6 nastnaa ingj zwooh shaardlga bgamu draa jilees tgel awn bz
MargadErdene (66.181.161.15) 2020-04-24 19:31:55
Online aar avch boldogvi ymuu gants shalgalt ogoh gej baij ovchin tuchuul yhiin be
Сурагч (203.91.115.52) 2020-04-24 13:00:45
Maileer daalgawar irku bgaashd
Tugsugch (192.82.78.122) 2020-04-23 16:20:58
Onlinaar burtguulsen mortlo ymarch hicheel daalgavar mailaar irku bgaashd
Tugsugch (192.82.78.122) 2020-04-23 16:20:27
Onlinaar Burtgelte ch gsen ymarch hicheel daalgavar mailaar irku bgaashd
M.M (202.9.40.146) 2020-04-23 13:21:13
Zza tgd 30824oos hed ni corona tusah ym boldoo! Hvnii ami nas ervvl mend yrigdaj bhd bi law hvvhdee gaduur ywuulmaargvi bn. Corona tussan hvmvvsiin too odor bolgon nemegdej corona ni ulam ayultai bolood bhd eysh bol sonin bish bn
Ээж (103.26.195.30) 2020-04-22 22:58:24
1 - 12 р ангийн дүнгүүдийн дундажийг шаргаад жагсаавал үнэнтэй нилээд дөхнө дөө.Тэгээд сургуулиудыг нь сонгуулбал Гэхдээ хувийн сургуулиудын дүн ч ёстой худлаа байдаг юм даа.тэгэхээр бас болохгүй юм болов уу даа
Ээж (103.26.195.30) 2020-04-22 22:55:31
ЭЕШ ийг болих хэрэгтэй. Нэг ангид цөөн хүүхэд оруулж байгаа ч гэсэн .Орох гарахдаа бөөгнөрнө шүү дээ . Намар хичээл эхлэхээс өмнөхөн 8 сард ИХ,дээд сургуулиуд шалгалтаа аваад элсүүлэх хэрэгтэй ш дээ Онлайнаар авна гэвэл бантан болноо
Suragch (202.126.88.197) 2020-04-22 21:47:38
Ene hvmvvs dvngeer n jagsaah tiim sain gej bodood bganmu. Neg bagsh guilgaj2 sain gvitsetgeltei bsan ch 80 tawij bhad oor neg bagsh hicheeliin idewhiig n bodood 100 tawih tohioldol ih bgaag bodoh heregtei. Tegeed ch ene jil dan gants 12inhn bish huwiaraa beldeed eysh ogoh hvmvvs mash ih baigaa
Etseg eh (178.128.74.18) 2020-04-22 20:14:28
ингэж заваарч байхаар сурлагын оноогоор нь жагсаагаад хувиараа дуудаж болдоггүй юм уу
hulan (202.9.46.131) 2020-04-22 19:59:59
dungiin harj baigaad oruulmaar ymaa iim uyd yaj huuhduudiig gargahvedee!!!!!!
bilgee (202.9.46.131) 2020-04-22 19:58:41
hicheeliih n dungeer jagsaagaad i surguulid oruulah hergtei
hun (202.9.46.131) 2020-04-22 19:58:07
eyshiig tsahimaar ymu hcheeliih n dungeer jagsaah hergteishdee
0 1 Хариулах
Ndndjdj (66.181.161.121) 2020-04-22 19:58:07
Surlagin dvn huuramch bdi shde ihenhdee
Билгүүнбат (202.126.89.118) 2020-04-22 18:11:30
ЭЕШ ээ өюавдгаараа авах хэрэгтэй гэж бодож байна онлайнаар бол угаасаа худлаа шүүдээ :багш эгчтэй,ахтай нь хуулах,заалгуулах өндөр боломжтой болчихно шдэ
0 3 Хариулах
Төгсөгч (66.181.161.121) 2020-04-22 18:11:30
Зөв хэлж байна авдгаараа авах хэргтэй бас сурлагын дүнгэрэ жагсаан гэж ямар юм байдим үнниг хэлхэл сурагч бүр дүндэ байдгү шдэ худлаа дүнтэ
Togsogch (66.181.161.121) 2020-04-22 18:11:30
Awdgara awaad Ogdgooroo ogood ywj baiylda. Oron nutagt ugaasaa mask zvvgeegvv hvmvs ywjen barliga baishin barisn hvmvsch tsuglarad ywje shde
Төгсөгч (66.181.161.121) 2020-04-22 18:11:30
Зөв хэлжна авдгара авх хэргтэ
Bagsh (202.21.107.42) 2020-04-22 17:28:06
Ene n zow.
Shinee (66.181.191.145) 2020-04-22 17:25:53
uhsen baasni eysh vee
nigger (66.181.191.145) 2020-04-22 17:20:39
zgr online aar l avalda yuni tuld 21r zuund amidarjiga ble
4 7 Хариулах
nigger (103.212.118.30) 2020-04-22 17:20:39
ielts toefl hurtl online aar avj bnshude
Togsogc (66.181.161.107) 2020-04-22 17:20:39
Herwe ta onlainaar eysh ogd ur dun ni baga garwl busd humuus huulsn ym shig mon zasaltin uil ajillagaand ymar negen aldaa garsn bh geed hardj serdh cin ihsene mon oorin awsn onondo setgl hangalun bhq l bolow uu bi bish ym cin gsn shig yridgaa bolih hergtei medeej tiimerhu zuilig bodoltsoj bj l shiidwr gargaj bgaa bh daa
2020Төгсөгч (66.181.161.78) 2020-04-22 17:20:39
Онлайнаар 30к хүүхэд зөв шударга өгчиж чадахгүэ, засалт нь мапантай л болишт
bagsh (66.181.161.73) 2020-04-22 17:20:39
Onlainar bol bolohgveee shudarga bus
Bagsh (202.21.107.42) 2020-04-22 17:20:39
Onlineer hezee ch awch bolohgui. Ur dun hudlaa bolno.
Babo (66.181.191.145) 2020-04-22 17:20:39
yrn eysh boliulah hregteide olon huni ami nas yrigdaj bn
Sandag (66.181.191.145) 2020-04-22 17:20:39
tiisde online demjij bn
ээж (59.153.114.11) 2020-04-22 13:28:28
ингэж заваарч байхаар сурлагын оноогоор нь жагсаагаад хувиараа дуудаж болдоггүй юм уу
8 6 Хариулах
Төгсөгч (66.181.161.121) 2020-04-22 13:28:28
Төлөвлснөөрөө авбал болоо шдэ ЭЕШ өгхийг ямар их мөрөөддөг бла даа Сурлагын оноогоор жагсаагад ядин Ихэнх хүүхдин дүн сурлагада таархгу шдэ
2020Төгсөгч (66.181.161.78) 2020-04-22 13:28:28
ЭЕШ өгөхгүй тийм дураараа тэ
Etseg eh (178.128.74.18) 2020-04-22 13:28:28
Sanal neg bn demjij bn
tugsugch (202.126.89.164) 2020-04-22 13:28:28
duraaraa ym yridiimbee, surguuli surguuliin bagsh nariin dugneh juram uur shd. Shudraga bus zawaarsn ym blh bz
suragch (64.119.27.24) 2020-04-22 13:28:28
yaaw ch bj bolohgvi ee
Ganchimeg (66.181.161.62) 2020-04-22 13:28:28
Tiin sh dee