У.Хүрэлсүх: Хулгайч биш сор болсон сэхээтнүүдээ нэр дэвшүүлнэ

Энэ удаагийн сонгууль хүнд нөхцөлд явагдах гэж байна. БНСУ-ын сонгуульд ард иргэд нь идэвхтэй оролцоод сүүлийн 26 жил байгаагүй өндөр ирцтэй сонгуульд оролцсон. Үүнтэй адил манай улсын иргэд ч дөрвөн жилд нэг удаа болдог хариуцлагатай сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт Ерөнхий сайдын хувьд ч, ууган намын даргын хувьд ч итгэж байна.

МАН-ын удирдлагууд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж, баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Энэ үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МАН-ын мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газраас буцаасан. Мөрийн хөтөлбөртөө ямар засвар оруулсан бэ?

-МАН сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж СЕХ-д баримт бичгээ гардуулж өглөө. УИХ-ын сонгууль цаг, хугацаандаа явагдах ёстой.  Парламент төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс ард иргэдээ төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшиж байгаа хүмүүстээ МАН-ын нэрийн өмнөөс өндөр амжилт хүсье. Сонгууль маань шударга, сайхан болох байх.

Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулаад аудитад хянуулсан. Үүнд алдаа оноотой, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаж болохооргүй  зүйл аль аль намууд дээр гарсан байх. Энэ бүхнийг засаад эцсийн байдлаар СЕХ-д өгч байгаа.

Энэ удаагийн сонгууль хүнд нөхцөлд явагдах гэж байна. БНСУ-ын сонгуульд ард иргэд нь идэвхтэй оролцоод сүүлийн 26 жил байгаагүй өндөр ирцтэй сонгуульд оролцсон. Үүнтэй адил манай улсын иргэд ч дөрвөн жилд нэг удаа болдог хариуцлагатай сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт Ерөнхий сайдын хувьд ч, ууган намын даргын хувьд ч итгэж байна. Ард түмэндээ хандаж сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа цаг хугацаанд нь сайхан явуулъя. Энэ удаагийн сонгууль шударга яваасай гэж хүсч байгаа. МАН бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Эрх барьж байгаа намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан хамгийн чухал ажлууд бол өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа бүрэн хийж дуусгах ёстой. Жишээ нь, Нефтийн үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, сургууль соёл, цэцэрлэг гээд олон асуудал тусгалаа олсон. Энэ бүхэн хуулийн хүрээндээ хийгдээд, хянагдаад СЕХ-д хүргүүлж байна.

-Танай намын үзэл баримтлал мөрийн хөтөлбөртөө хэр туссан бол?

-Манай нам социал демократ нам. Нийгмийн чиг баримжаатай, зах зээлийг хөгжүүлэх зорилттой улс төрийн хүчин. Тиймээс МАН-ын мөрийн хөтөлбөр бол социал демократ үзэлд суурилсан нийгмийн баримжаатай зах зээлийг хөгжүүлэх үзэл баримтлалтай болсон.

-Зарим улс төрийн намууд орон сууц үнэгүй өгнө гэж амласан?

Энэ бол мөрийн хөтөлбөрт байж болохгүй зүйл. Нөгөө талаар хэзээ ч биелэгдэх боломжгүй. Үүнийг улсын Ерөнхий сайдын хувьд хэлж байгаа юм. Манай улсад ямар боломж байгааг гэдгийг надаас илүү мэдэх хүн байхгүй байх. Хэзээ ч биелэгдэхгүй амлалтыг манай улс төрийн хүчнүүд өгч болохгүй. Үүнд ард иргэд итгэж, төөрөгдөж болохгүй. Сонгуулийн хугацаанд ард иргэд маань нам, эвслийн мөрийн хөтөлбөртэй танилцаарай.

-ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэж та хэлж байсан?

-Би намын даргаар сонгогдоод, Ерөнхий сайд болсныхоо дараа намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлж байсан. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байгаа. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа. Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна.

Мөн бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог. Ингэснээр парламентаас зөв бодлого гарна. Парламент гэдэг бол ард түмний хураангуй. Тиймээс шилдэг хүмүүс ороосой. Намын даргын хувьд би өөрийнхөө багийг авч сонгуульд орно.

-МАН сонгуулийн санхүүжилтээ хэрхэн босгох вэ?

-МАН аль нэг нэр дэвшигчээс мөнгө авахгүй. Энэ хууль зөрчиж байгаа юм. Нөгөө талаас мөнгөтэй хүн нэр дэвшинэ, мөнгөгүй хүн дэвшихгүй гэж байгаатай адил. Тиймээс энэ шударга ёсны зарчимд ч нийцэхгүй, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид ч нийцэхгүй.

Сонгуульд ороход мэдээж мөнгө шаардлагатай. Мөнгөгүй сонгууль гэж юу байх вэ. Тэр мөнгийг хуулийн дагуу сонгуулийн хандив цуглуулах хуулийн хугацаандаа хандиваа цуглуулаад сонгуульд оролцоно. Сонгуулийн хандиваараа сонгуульдаа оролцох бүрэн боломж байгаа. Би мөнгөний сонгуулиас салъя гэж хэлээд байгаа. Олон жил хэл аманд өртлөө. Алдаа дутагдал ч байсан. Үүнийг засаж, залруулъя. Цэвэр, шударга сайхан сонгууль явуулъя. Сонгуулийн хуульд заасны дагуу хандиваа цуглуулаад эргэж тайлагнана.

Сэтгэгдэл: (46)
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Оюунаа (139.5.218.103) 2020-05-02 00:07:32
МАН-д тэр чинь жинхэнэ ховрын бараа байхоо
zochin (103.212.119.139) 2020-05-01 23:43:48
hurelsuh uuruu hamgiin tom hulgaich n
(202.9.40.67) 2020-05-01 09:22:36
Та нараас нэг асуулт тавья. Энэ Их Хурлын гишүүд зурагтаар ийм ч ажил хийсэн, тийм ч зам тавьсан, сургууль цэцэрлэг барьсан гээд их л ажил хийснээ тайлагнах юм. Энэ бүгдийг өөрсдийнхөө хөрөнгөөр бүтээн байгуулалт хийсэн бол Их Хуралд дахин сонгоход буруу биш байх. Тийм үү?
Дуламсүрэн (139.5.217.12) 2020-04-29 20:13:28
Ингэж худлаа хошгируулахад чинь итгэх хүн байхгүй болсон. Танай намд сор гэчихээр нэг ч хүн байхгүй.Одоо больчих хошгируулагч минь.
(103.57.94.48) 2020-04-29 08:20:42
Хулгхйч биш хүн ч МАНд бхгүй бхоо. Өөрөөсөө илүү хулгайлсан хулгайчуудыг харин дэшүүлэхгүй бж чадвал 1 алхам юм даа
Би (202.9.47.3) 2020-04-28 17:38:24
Сонгуулиа больчилдоо Хүрэлсүхээ . 2021 онд бсан ч яадаг юм. Идэж уух юм нь энэ үеэр дуусчих гээд бнуу
zochin (202.9.40.112) 2020-04-28 10:21:08
NO-toi,notctoi noxdiig bol odoo bolie oo....Yamar ceterlechixcen amitan..bish...
Зочин (202.126.88.198) 2020-04-28 08:07:15
За битгий хуц. Өөрөө хэлсэн амандаа хүр. Ноолуур 100 мянгад авна гэсэн хаана бна тэр 100 мянга үнэн хэрэгтээ 40 мянга бна. Одоо чи малчдын зээлийг ТЭГЛЭЖ өг.
Myagmar (82.23.118.239) 2020-04-27 17:21:07
2012-2016 ond Ulsiin tocov, Mongol bankind n negch togrogguii bolgoj, UlSIIN TOSVIIN GANTS SASLIIN UNEE Erdenetiig huvidaa luivardan avch ymar baidniig bid martaagui. Getel ene 4 jild ediin zasag sergej ulsiin tosov ashigtai garch, Mongol bank ih naydaar toologdoh valutiin uldegdeltei, Urid zasgiin tavisan asar ih oriig darj Uls ornoo sergeesnii huchind naad zah n Ene aimshigt Kronog hazaarlaj chadaj, Utaagui bolj, Lagiin omhiigoos salah zereg bodit ur dung bi ch, ene shou hiij huniig harluulagsad adil hurteed yvj baina aa. Ard tumnii min neg heseg ene Sanaatai, sanaagui busdiig Ter tusmaa Tor zasgiin hiisen buteesniig ilted guivuulj nuuree nuuchihaad gutgeh n Uiliin ur gej bsidag yum. Zov saihan zuil bod gej nastai hinii huvid zovlomoor sanagdlaa. Bayrlalaa.
ман худалч хуурамчаар дуурэн (192.82.67.212) 2020-04-26 22:43:06
Хулгайчууд л цувраад жагсаад ичих нүүргүй юм чинь нэр дэвшинэ гээд ирэх биз. Хүүкт хулгайч биш хүн олдох уу МАН-аас
Хулгар (66.181.161.65) 2020-04-26 21:30:12
Шунал Чойжоо но шүү
Undarmalsuvd (192.82.73.228) 2020-04-26 21:03:26
Amjilt hvsie demjij bga shvv
sumkhuu (66.181.161.80) 2020-04-26 20:50:02
odoo sor bolson.seheetnyydee ner devshyyldeg yum bj urid ni ner devshij hulgai hiisen nuhduu yah gej bgaan bol
zochin (192.82.71.11) 2020-04-26 17:09:57
Би намын даргаар сонгогдоод, Ерөнхий сайд болсныхоо дараа намаа (цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлж байсан. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байгаа. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа. Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна.? )гэжээ... одоогийн 65 нь бүгд хулгайч гэж харагдаад байна даа
Цэцэгмаа (175.223.11.254) 2020-04-26 16:52:49
Монголын ард түмэн олон жил хууртаж амьдрал аа одоо төр эргэх цаг болсон шударга сонгууль болоосой гэж залбирч б.а эх ороноо гэсэн цэвэр цустай боловсролтой залуус их б.а монголын ирээдүй мандан бадартугай
иргэн (202.9.46.108) 2020-04-26 15:57:09
Эгэл ардын дундаас торсон еронхий сайддаа итгэл хулээлгэж ирэх сонгуульд дахин сонгоцгоое.Удахгуй багийн гишууд нь тодорхой болох биз дээ.Энэ сонгуульд МАН МАХН гарч ирнэ.бие даагчид 13 % бх эзлэх болно.
zochin (192.82.71.11) 2020-04-26 15:33:29
Би намын даргаар сонгогдоод, Ерөнхий сайд болсныхоо дараа намаа (цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлж байсан. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байгаа. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа. Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна.? )гэжээ... одоогийн 65 нь бүгд хулгайч гэж харагдаад байна даа
(192.82.71.11) 2020-04-26 15:32:53
Би намын даргаар сонгогдоод, Ерөнхий сайд болсныхоо дараа намаа (цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлж байсан. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байгаа. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа. Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна.? )гэжээ... одоогийн 65 нь бүгд хулгайч гэж харагдаад байна даа
zochin (192.82.71.11) 2020-04-26 15:31:42
одоогийн 65 нь бүгд хулгайч гэж харагдаад байна даа
zochin (192.82.71.11) 2020-04-26 15:30:57
Би намын даргаар сонгогдоод, Ерөнхий сайд болсныхоо дараа намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлж байсан. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байгаа. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа. Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна.
(202.9.40.67) 2020-04-26 15:04:47
Сор болсон сэхээтэнээ яаж дэвшүүлэх юм. Тэд нар чинь хулгайч биш тул мөнгөгүй
irgen (122.201.31.2) 2020-04-26 12:12:43
НААНАА СҮРЖИН МЭДЭГДЭЛ ХИЙЧЭЭД ЦААГУУРАА УЛС АРД ТҮМНЭЭ ХОРЛОЖ ХОХИРООЖ ЯВААГ ЧИНЬ БИД ОЙЛГООД ЭХЭЛСЭН
0 1 Хариулах
(202.55.188.94) 2020-04-26 12:12:43
Шаанабиз
(202.9.46.56) 2020-04-26 00:26:44
МАН тийм хүмүүс ч ховор бх шүү? Одоо сайд УИХ бгаа нөхдүүд бол дийлдэшгүй э/з мөнгөн хөрөнгөтөй фракцтай сүлжээ мафи байгаа ш дээ. Тэд албан тушаал эрх мэдэлд танил тал жалга дов нутаг усны хүмүүсийг бол хайр найргүйгээр сонгон тавьдаг. Шудрага үгс шаардлага тавьдаг нөхдийг бол яаж ийж шалтаглаад л зайлуулчихна. Ингэхээр бол ер нь худлаа. Бараг ээлжилбэл таарна даа.
(66.181.161.4) 2020-04-25 20:51:34
Мэдэгдэж танигдсан хулгайч нь болох байх, танигдаагүй мэдэгдээгүй Зальжин сор гэгдэх сэхээтэн байвал яана да
(103.57.93.184) 2020-04-25 20:27:07
Нямдоржийг хулгайч биш л гэх байх даа Хүрэлсүх.
(103.57.93.184) 2020-04-25 20:25:50
Харж л байя.Хэрэв хулгайч нараа нэр дэвшүүлбэл тэднийг нь унагаачих ёстой.Улс төрд удсан хүмүүсийн туршлага үнэндээ буруу шугамаар нь явчаад байгаа.Иймд тэр хүмүүсээ улс төрөөс холдуулаад ёс зүйтэй,шудрага,мэдлэг боловсрол сайтай залуучуудыг нэр дэвшүүл Хүрэлсүхээ.
Зочин (66.181.178.133) 2020-04-25 18:49:59
Архангайн 3 концесс, ЖДҮ хулгайчид . Дэвшүүлэхгүй байж чадах уу.
Иргэн (103.26.194.177) 2020-04-25 17:56:01
Сонгуульд ялбал нэр дэвшээгүй хулгайчид нь сайд болох гэнэ.Амарбаясгалан Ж.Энхбаяр.Содбаатар гэхчлэн.Тэгээд хулгайч засаг байгуулагдана.Нэмэгдэхүүний байр солиод нийлбэрийн чанар үл өөрчлөгдөнө
Даваа (139.5.216.129) 2020-04-25 16:47:50
Хэлсэн үгэндээ хүрээд нэр цэвэр төрийн албанд мэргэшсэн жинхэнэ нэр цэвэр хүмүүсээ гаргаж чадвал ялалт байгуулна хуучин бизнес наймаачин дуучин бөхчүүд мөнгөтэй хүмүүсийн мөнгөнд зодуулаад орвол ялагдана.
МӨНГӨГҮЙ СОНГУУЛЬ (202.179.26.113) 2020-04-25 16:35:42
ДАНДАА ӨГӨР ХУЛГАЙЧ НАР Л НЭР ДЭВШИНЭ. УХААНТАЙ ХҮН МӨНГӨНД ШУНАДАГҮЙ ЮМ. ТЭГЭХЭЭР ЛОГИКИЙН ХУВЬД ТААРАХГҮЙ БАЙНА. МӨНГӨТЭЙ ХУЛГАЙЧ НАРЫГ ХЭН Ч СОНГОХГҮЙ
0 1 Хариулах
(202.55.188.94) 2020-04-25 16:35:42
Чи мэддэг юм уу малаа
ганаа (103.229.121.4) 2020-04-25 15:58:14
Ороосой суугаасай гэж урайлсан болохоос хэр дэвшүүлнэ гэхгүйл байна ?
ганаа (103.229.121.4) 2020-04-25 15:52:11
Шүүхээр эцэслэн тогтоогдоогүй гээд бөөнөөрөө ороод ирнэ
Bat (192.82.68.93) 2020-04-25 15:19:20
Tiim seheetnuud bdag ym uu? Hudlaa aavaad baihiin dandaa ЖДү aadag garuud bdag bizdee? kk
(66.181.161.73) 2020-04-25 11:22:52
Хэлсэн дээ шүү. Дөрвөд Чойжоо гоо хулгайч биш гэвэл онигоо шүү
(59.153.87.57) 2020-04-25 09:11:04
Арай үгүй байлгүй дээ.ждү гээс хулгай хийсэн хүнийг дэвшүүлэхгүй гэсэн шүү
Ждү Хулгайч болорчулуун (59.153.87.57) 2020-04-25 09:09:47
Хулгайч Болорчулуун чинь Дорнодод нэр дэвших гээд хулгайч царайлаад явж байна.юу гэхүү намын дарга эрхэм ерөнхий сайд аа
Хүрэлсүх (66.181.161.88) 2020-04-25 00:34:15
Чи амжихгүй ээ лалараа
1 1 Хариулах
N (202.126.89.157) 2020-04-25 00:34:15
Чацага чинь гоожлоо юу лалраа.
(139.5.218.211) 2020-04-24 22:35:42
ЧАдлаа юу сда
0 1 Хариулах
(202.55.188.94) 2020-04-24 22:35:42
Чадна бандиа
Баяраа (122.201.21.190) 2020-04-24 15:50:58
Үнэн бол сайхан шүү, эх орноо бодох цаг болсон. Дахиж боломж гарахгүй ч байж мэднэ.Шударга байгаарай.
(202.9.46.70) 2020-04-24 14:51:30
Komnizmiin lalaruud oorsdiin huuhdeel devshuulne biz sor zaluuchuud bn uu 65 dotor lav alga bn medehgui luiverchid hulgaichuudaas oor hen bn hulgaich hulgaich aluurchid 9 shid burdsen 100 jildeeree man ustah boltugai buu uzeged
0 1 Хариулах
(202.55.188.94) 2020-04-24 14:51:30
Битгий горьд малаа
Энхбаатар (182.93.8.146) 2020-04-24 14:34:44
Сор болсон хун угуй байхаа,бугд л маш их,их,дунд багаар хулгай хийсэн хумуусийн нам шуу дээ.Улс орны хогжлийг олон жилээр хойш татаж,бидний ирээдуйгээс мон ч ихийг хулгайлсан даа.