Вирус устгадаг цахилгаан шатны эрэлт нэмэгджээ

Германы UVIS нэртэй жижиг стартап компани урсдаг цахилгаан шатны бариулыг хэт ягаан туяагаар шарж, ариутгадаг төхөөрөмж зохион бүтээсэн нь цар тахлын энэ үед эрэлтээ дийлэхгүй их захиалгатай гатаа талаар онцолжээ.

Германы UVIS нэртэй жижиг стартап компани урсдаг цахилгаан шатны бариулыг хэт ягаан туяагаар шарж, ариутгадаг төхөөрөмж зохион бүтээсэн нь цар тахлын энэ үед эрэлтээ дийлэхгүй их захиалгатай байгаа талаар онцолжээ. 

Компанийн үүсгэн байгуулагч Таня Никел, Катарина Обладен хоёр ахлах сургуульд байхдаа энэхүү технологийнхоо оюуны өмчийн гэрчилгээг авч байжээ. Харин өнөөдөр 10 орчим жилийн дараа тэдний бүтээл мөнгө үйлдвэрлэж эхэлсэн байна. Анх гахайн ханиад дэлхийн олон улс оронд тархаж байсан үед буюу 17, 18 настайдаа тэд энэ санаагаа олж, 2016 онд дээд сургуулиа төгсмөгц компани байгуулжээ.

UVIS компанийн бүтээгдэхүүн болох жижиг хайрцагтай төхөөрөмжийг одоо ашиглагдаж байгаа урсдаг шатнуудын бариулд нэмж суурилуулахад гадаргуунд нь үлдсэн ямар ч вирусийг устгах чадалтай аж. 

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл:
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.