Монголбанк 6596 зээлдэгчийн хэрэглээний зээлийн төлөх хугацааг хойшлуулжээ

Монголбанкнаас хэрэглээний зээлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд 6596 зээлдэгчийн хугацааг хойшлуулжээ. Хугацааг хойшлуулсан зээлийн хэмжээ 76 орчим тэрбум. Иргэд дунджаар 6.2 сарын хугацаагаар зээлээ хойшлуулжээ.

Монгол банкнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус банкнаас зээлийн төлвийн судалгааг улирал бүр танилцуулдаг. Судалгаагаар өнгөрсөн хоёр сарын хугацаанд арилжааны банкууд иргэдэд олгох зээлийн шалгуурыг чангаруулжээ. Харин зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулаагүй байна. Коронавирусийн халдварын улмаас иргэдийн зээл авах эрэлт буурсан байна. Арилжааны банкууд ирэх сараас иргэдэд олгох зээлийн шалгуур чангаруулах төлөвтэй бол зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулахгүй юм байна.

Хэрэглээний зээлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд 6596 зээлдэгчийн хугацааг хойшлуулжээ. Хугацааг хойшлуулсан зээлийн хэмжээ 76 орчим тэрбум. Иргэд дунджаар 6.2 сарын хугацаагаар зээлээ хойшлуулжээ. Өр орлогын харьцаа буурсан байна. Зээлийн төрлөөр нь авч үзвэл цалингийн зээл 90.4 хувийг эзэлж байна.

Банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас есөн тэрбум төгрөгөөр буурч, нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 10.7 хувьтай тэнцэж байна. Хугацаа хэтэрсэн зээл гуравдугаар сард өмнөх сараас 120 тэрбум төгрөгөөр өсч, нийт зээлд эзлэх хэмжээ 6.7 хувьтай тэнцлээ. Ийнхүү өссөн нь боловсруулах үйлдвэр, барилга, уул уурхайн олборлох салбарын хугацаа хэтэрсэн зээл нэмэгдсэнтэй холбоотой байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.