Хятадад коронавирусний шинэ тохиолдол нэмэгдэж эхэллээ

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын тохиолдол 86.0 мянгаар нэмэгдэж нийт 3.3 саяд хүрчээ. Нас барсан хүний тоо 233.8 мянга, эдгэрсэн хүн нэг сая, эмчлүүлж буй хүний тоо хоёр саяд хүрч байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын тохиолдол 86.0 мянгаар нэмэгдэж нийт 3.3 саяд хүрчээ. Нас барсан хүний тоо 233.8 мянга, эдгэрсэн хүн нэг сая, эмчлүүлж буй хүний тоо хоёр саяд хүрч байна.
Халдварын шинэ тохиолдлын тоогоор тэргүүлж буй улс орнууд АНУ 30.8 мянга, ОХУ-д 7.1 мянга, Их Британид зургаан мянга, Бразилд зургаан мянга, Перуд гурван мянга байна. Нэг сая хүнд ногдох халдварын тохиолдлын тоо өндөр байгаа зарим улс орнуудыг авч үзвэл Люксембург нэг сая хүнд 6045 тохиолдол, Исланд 5266, Испанид 5125, Катарт 4654, Бельгид 4186, Ирландад 4174 тохиолдол ногдож байна.
Манай хөршүүд болон иргэд олноор зорчдог орнуудын хувьд тухайлбал, ОХУ-д шинээр 7.1 мянга нийт 106.5 мянга, Энэтхэгт шинээр 1.8 мянга нийт 34.8 мянга, Сингапурт шинээр 528 нийт 16.2 мянга, Казахстанд шинээр 264 нийт 3.4 мянга, Японд шинээр 193 нийт 14.1 мянга, Хятад улсад шинээр дөрөв нийт 82.8 мянга, Өмнөд Солонгост шинээр дөрөв нийт 10.7 мянган тохиолдол тус тус бүртгэгджээ.
Харин манай хойд хилийн дагуу ОХУ-ын муж, улс, хязгааруудад нийт 533 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.