“Засгийн газар” гэсэн нэршил, бэлгэдэл ашиглахыг хуулиар хориглоно

Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэнд Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах зохицуулалт, түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох талаарх зохицуулалтыг тусгаж өгчээ.

УИХ-ын өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.

Түүний танилцуулснаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг хуулийн төсөл нь нийтдээ 38 зүйлтэй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хуулийн 4 зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулж, 2 хэсэг, 1 заалтыг шинээр нэмж, 5 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж, 4 хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасныг хууль санаачлагч дурдав. Тухайлбал, сонгуулийн дүнгээр аль ч нам, эвсэл Улсын Их Хуралд олонхын суудал аваагүй тохиолдолд улс төрийн нам, эвсэл заавал олонхыг бүрдүүлж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтоох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ.

Сонирхолтой нь, сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан хуулийн төсөлд анхаарал татахуйц нэгэн заалтыг оруулсан байх юм. Тодруулбал, Ерөнхий сайд УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэнд Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах зохицуулалт, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах, огцорвол танхимаараа огцрох талаарх зохицуулалтыг тусгаж өгчээ. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр, УИХ тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцох, тогтоолыг батлаагүй бол огцорсонд тооцох зохицуулалтыг хуульд нэмэхээр тусгасан байна. Хамгийн сонирхолтой нь, “Засгийн газар” гэсэн нэршил, Засгийн газрын бэлгэдлийг иргэн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглох заалтыг нэмжээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн болон үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд Засгийн газар гэсэн нэршил, бэлгэдлийг өөрсдийн зохион байгуулсан арга хэмжээнд ашиглах, мэдээллийн салбарт байршуулахыг хуулиар ийнхүү хориглох нь.

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (18.234.247.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Tulhuur (202.126.89.251) 2020-05-02 11:18:57
Mash zow hudlaa unenni medegdehgui zow buruu yum zarin neg hhk bolon tom 2 alban tushaaltanguud zasgii gazrin ner barij ywdag nohoduudiig taslan zigsooh heregtei
(202.21.124.134) 2020-05-01 12:00:06
Zuvshdee1
(202.21.124.134) 2020-05-01 12:00:05
Zuvshdee1