COVID-19 халдвар “Саарал жагсаалт”-ын үнэлгээний хугацаанд нөлөөлөхгүй

Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-аас энэ оны есдүгээр сард багтаж гарах ёстой.  Тэгвэл дэлхий нийтэд үүссэн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалахгүйгээр манай улсын үнэлгээг хийх хүсэлтийг хүлээн авсан талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Тэрбээр “ФАТФ нь Саарал жагсаалтад орсон орнуудын ээлжит үнэлгээг коронавирусний тархалтаас болж түр хойшлуулах шийдвэр гаргасан. Саарал жагсаалтаас гарахад цөөн ажил үлдсэн тул үнэлгээг хойшлуулалгүй, цагт нь хийх хүсэлтийг Монгол Улс тавьсныг ФАТФ хүлээн авлаа. 

ФАТФ-ын шаардлагыг биелүүлж, тайлангуудыг цагт нь хүргүүлэн Саарал жагсаалтаас гарахаар төрийн олон байгууллага хамтран шуурхай ажиллаж байна” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.