ОХУ-д халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, Москва хотын эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрчээ

Сүүлийн 24 цагийн байдлаар ОХУ-д 10 мянган шинэ тохиолдол нэмэгдэж, 57 нас баралт бүртгэгдлээ. Москва хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байсан гэж тус улсын эмнэлгийн байгууллагаас мэдэгджээ.

Эрүүл мндийн яамнаас коронавирустэй холбоотой ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "АНУ-д нийт халдварын тохиолдол 1.1 сая давлаа. Халдварын голомтын цөм болсон Нью-Йорк хотод энэ хичээлийн жил дуустал сургуулийн үйл ажиллагааг хаахаар шийдвэрлэсэн. Мөн Франц улсын хувьд сүүлийн 24 цагийн байдлаар 166 нас баралт бүртгэгдлээ.  Тус улсад эмнэлэгт хэвтэх эмчлүүлэх иргэдийн тоо буурч байгаа ч аюул холдох болоогүй гэж үзэн онц байдлын хугацаагаа долдугаар сар хүртэл сунгалаа.

Итали улсад сүүлийн 24 цагийн байдлаар 474 нас баралт, сүүлийн өдрүүдэд дунджаар 1900 орчим халдварлаж байна. Тус улсын хувьд халдварын тохиолдлоор АНУ-ын дараа  орж байна. Түүнчлэн сүүлийн 24 цагийн байдлаар ОХУ-д 10 мянган шинэ тохиолдол нэмэгдэж, 57 нас баралт бүртгэгдлээ. Москва хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байсан гэж мэдэгдсэн" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.