АНУ-д шинээр 26.7 мянга, ОХУ-д 10.6 мянган хүн халдварлажээ

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын нийт тохиолдлын тоо 81.6 мянгаар нэмэгдэж 3.563.0 мянгад хүрч байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын нийт тохиолдлын тоо 81.6 мянгаар нэмэгдэж 3.563.0 мянгад хүрч байна. Нийт нас баралт 248.1, эдгэрсэн хүн 1.1 сая, эмчлүүлж буй хүний тоо 2.2 саяд хүрлээ.
Халдвар АНУ-д 26.7 мянга, ОХУ-д 10.6 мянга, Бразилд 4.6 мянга, Их Британид 4.3 мянга, Перуд 3.3 мянгаар тус тус нэмэгджээ.
Халдварын шинэ тархалт хамгийн бага улс орнууд тухайлбал, Өмнөд Солонгост шинээр 13 тохиолдол, нийт 10.8 мянга, Хятадад хоёр тохиолдол, нийт 82.8 мянга, Шинэ Зеландад хоёр тохиолдол, нийт 1.5 мянга, Австралид 20 тохиолдол, нийт 6.8 мянган тохиолдол боллоо. Харин Японд 306 тохиолдол нэмэгдэж, нийт 14.8 мянгад хүрсэн бол Казахстан улсад 63 тохиолдол нэмэгдэж нийт 3.9 мянган тохиолдол бүртгэгджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.