УИХ-д улиран сонгогдох хүсэлтэй С.Жавхлан АН-д "элсчээ"

“Хонхны дуу”-г олон нийтийн хүртээл болгох замаар АН-д тал засч, ямар ч хамаагүй аргаар УИХ-д улиран сонгогдох нь С.Жавхлан гишүүний хувьд өдрийн бодол, шөнийн зүүд нь болжээ.

Жавхлан. Энэ нэрийг хүн болгон мэднэ. Зохиолын төдийгүй нийтийн дууны “Ханхүү” гэдгээр нь. Мань хүн ч өөрөө элдэв сурталчилгаа нэмэлт, хачиргүйгээр бусдыг байдлан дагуулж, ирснийг өнгөрсөн үеийн түүх өгүүлдэг. Магадгүй “дурсдаг”. Дуулж эхэлсэн үеэс нь. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө. Гэхдээ энд нэг асуулт байна. УИХ-ын гишүүн С.Жавхлан ирэх сонгуулиар бие дааж нэр дэвших үү. Үндэсний аудитын газарт хүргүүлсэн баримт, материалын хүрээнд тэр бие даана. Гэтэл үгүй аж. Ардчилсан хувьсгалын сүлд дуу болсон “Хонхны дуу”-г тэрбээр саяхан шинэчлэн дуулж олон нийтэд хүргэжээ.

Үүнтэй нь холбогдуулж, түүнийг Ардчилсан намаас нэр дэвших нь гэсэн асуулт улс төр, нийгмийн хүрээнд өрнөж эхэллээ. Анх удаагаа сонгогдсон парламентын хамгийн сүүлийн отгон чуулганы нээлтэд тэрбээр Төрийн дууллыг өөрийнхөө дуу хоолойгоор эгшиглүүлсэн. Үүнд нь гишүүд баяр хүргэж алга ташсан. Харин энэ удаад нэгэн цагийн, тэр дундаа Ардчилсан хувьсгалын түүчээ Хонх хамтлагийн С.Цогтсайхан агсны, олон нийтийн ой тоонд эгшиглэсэн “Хонхны дуу” хэмээх алдарт бүтээлийн хөг аялгууг орчин цагийн зохион дуунд “шингээсэн” нь хүн бүрийн анхаарлын төвд орж эхэллээ.

Нэг үгээр бие дааж нэр дэвшихээр бүртгүүлсэн С.Жавхлан С.Цогтсайхан агсны дууг дуулснаараа Ардчилсан намд элсэхээр болсон уу гэсэн асуултыг хөврүүлэх шалтгаан болж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахад хөөрөг “наймалцсан” гэх асуулдалд орооцолдож байсан С.Жавхлан энэ удаад АН-аас нэр дэвшихийг мэдээж үгүйсгэх аргагүй юм. Хоёр дахь удаагаа сонгогдвол хангалттай “Юм хиймээр байна” гэсэн түүний хувьд томсгосон мажоритар тогтолцооны хүрээнд бие дааж, гарч ирэх магадлал нь тун бага. Тиймээс “Хонхны дуу”-г олон нийтийн хүртээл болгох замаар АН-д тал засч, ямар хамаагүй аргаар УИХ-д улиран сонгогдох нь С.Жавхлан гишүүний хувьд өдрийн бодол, шөнийн зүүд нь болжээ.  

Сонирхуулахад, С.Цогтсайхан агсны гэр бүлийн зүгээс “Хонхны дуу бол нийтийн өмч биш. Өв залгамжлалаар дүү бид хоёрын албан ёсны өмчлөгчид болсон. Жавхлан дуулж, зөвшөөрөл аваагүй, бидэнтэй холбогдоо ч үгүй. Нэгдэхэд Оюуны өмчийн газар очихдоо УИХ-ын гишүүн хулгай хийснийг нь мэдэгдье. Ийм хүмүүстээ ямар арга хэмжээ авдгийг нь асууж, ажлаа хэр хийдгийг нь харъя. Надад томорцгоогоод байсан /Өөрөө уран бүтээлч, дээрээс нь УИХ-ын гишүүн хүн хүртэл ийм этикгүй байх ямар ёс зүйгүй юм бэ?/ хэмээн бичсэнийг энд дурдахгүй өнгөрч болохгүй.

Сэтгэгдэл: (4)
Таны IP: (18.234.247.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.46) 2020-05-04 22:00:42
Hun muu heleed bwal hamgiin muu uil uildej bdag gen lee ter n hunii nasnaas haruigaa awdag gesen tanart sanuulchihii boginhon naslah gj bwal sain muu hel
(202.21.124.19) 2020-05-04 10:26:09
Амташсан хэрээ 13 нахьдаг гэгчийн үлгэр Жавкад яг зохиж байна.
(202.21.124.19) 2020-05-04 10:26:08
Амташсан хэрээ 13 нахьдаг гэгчийн үлгэр Жавкад яг зохиж байна.
Пүрэв (202.21.124.133) 2020-05-04 10:16:49
Арай л юм бичих юм. Шөнө зүүдэлж, өдөржин бодож байгааг мэддэг. Хамт байдаг л хүн юм шиг байна Эрдэнэчимэг юмуу.