Европын зарим орнуудад халдварын тохиолдол буурч эхэллээ

Халдварын шинэ тохиолдол АНУ-д 23.7 мянга, ОХУ-д 10.6 мянга, Бразилд 6.7 мянга, Их Британид 3.9 мянга, Энэтхэгт 3.9 мянгаар нэмэгджээ.

Дэлхий нийтээр халдварын тохиолдол 77.5 мянгаар нэмэгдэж 3,641.2 мянгад хүрч байна. Нас барсан хүний тоо 251 мянга, эдгэрсэн хүн 1.2 сая, эмчлэгдэж байгаа 2.2 сая хүн байна.
Халдварын шинэ тохиолдол АНУ-д 23.7 мянга, ОХУ-д 10.6 мянга, Бразилд 6.7 мянга, Их Британид 3.9 мянга, Энэтхэгт 3.9 мянгаар нэмэгджээ. Манай хөрш болон иргэд олноор зорчиж буй улс орнуудын хувьд тухайлбал, Хятад улсад гурван тохиолдол, Өмнөд Солонгост найм, Японд 165, Казахстанд 129 тохиолдол тус тус нэмэгджээ.
Харин Хроватад тав, Словакт тав, Эстонид гурав, Литовд ес, Люксембургт шинээр дөрвөн тохиолдол илэрч  Европын зарим орнуудад тохиолдол буурч байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.