О.Баасанхүү: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэмжээнд хүрсэн хүн

Тэрбээр "Сүүлийн үед бодит мэдээлэл авахад хэцүү болчихоод байна. Бүгдээрээ шоу болж хувирсан. Өөрөөр хэлбэл, иргэд мэдээллийн өлсгөлөнд орсон гэсэн үг" гэдгийг онцолж байлаа.  

-Таныг АН-тай тохироо хийсэн гэж хардах хүмүүс их байна. Яагаад АН-ыг сонгосон юм бэ?

-2012-2016 онд МАХН, АН хоёр хамтарсан Засгийн газар байгуулж байсан. Энэ үед хэдийгээр засаг барьж байсан ч миний бие шүүмжлэлтэй ханддаг байсан м. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам дотроо сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн гэсэн үг. Дараагийн сонгуулиар АН-аас ес, МАХН-аас би ганцаараа орж ирсэн. Ганцаараа байгаа ч гэсэн 65-ийн эсрэг сөрөг хүчин болох үүрэг гарсан. Нөгөөтээгүүр, ялагдалдаа дүгнэлт хийх ёстой байсан. Учир нь бодлого нь буруу. Дээр нь Эрдэнэтийн 49 хувь зэрэг олон асуудал дээр иргэд гомдчихсон байсан. Өнөөдөр МАН 65 суудалтай учраас гомдоллох зүйл байхгүй. Орон нутагт 90 хувь, Их Хуралд 90 хувь, хууль хяналтын байгууллагаа 100 хувь авчихсан. Тэр бүү хэл Ерөнхийлөгчөө хүртэл халаасандаа хийчихсэн шүү дээ. Төмөр өргөдөг газар очоод Ерөнхийлөгчөө халаасандаа хийчихсэн. Ерөнхий сайд нь ч өөрсдийнх нь хүн. Тэдний хэлээд байдаг МАНАН мафи арилчихсан учраас одоо үр дүн хэрэгтэй. Иргэдийг баяжуулж, сайхан амьдруулна, шударга ёсыг тогтооно гэсэн амлалтаа биелүүлээч. Уг нь шударга ёсыг өөрсдөөсөө эхлэх ёстой шүү дээ. Гуравдугаарт, төрийг эмхэлж, журманд нь оруулна гэж амалсан. Энэ эмх цэгцээ өгөөч. Аль ч амлалтаа биелүүлээгүй учраас сөрөг хүчин нэгдэхээс өөр арагүй. Тиймээс хүссэн хүсээгүй АН бодит сөрөг хүчин мөн.

-АН өөрөө дотооддоо маш их зөрчилтэй байгаа шүү дээ?

-Энд байгаа намын дарга, гишүүнээр АН-ыг дүгнэх хэрэггүй. Би 1994-2011 хүртэл АН-ыын гишүүн байсан. Намаас яагаад гарсан бэ гэж хүмүүс асуухаа больж. Ойлгомжтой шүү дээ. Олон түмний нүдэн дээр намаасаа найман удаа хөөгдсөн.

-АН-д элсэн орохоо мэдэгдэхдээ С.Эрдэнэ даргатай хамт авахуулсан зурган дээрээ сонголтондоо нэг л итгэлгүй байгаа мэт харагдаж байсан талаар иргэд сонгогчид нар дүгнэсэн байна лээ?

-Хүнийг ямар өнцгөөр зураг авч олон нийтэд тараах л зүйл байгаагаас Ан-ын авсан зурган дээр хамгийн хөгжилтэй, баяртай байгаа хүн нь би байсан. Миний хувьд найман жил бие даагч хийлээ. 45 нас ч хүрлээ. Хуучин Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид ч нэр дэвших нас байна шүү дээ. Тиймээс улс төрийг томоор харж, улс оронд юм хиймээр байна.

-Та сөрөг хүчний хувьд АН болон МАН-ын үйл ажиллагаанд гол шүүмжлэлттэй ханддаг байсан хүний нэг. Сүүлийн үеийн чуулганаар үг хэлж, асуудал хөндөх нь цөөрсөн гэж иргэд дүгнэж байгаа. Намын бодлоготой холбоотой юу?

-Манайхан чуулган хуралдаад байна гэж хараад байгаа болохоос биш чуулган хуралдахгүй байгаа гэж боддог. Аливаа санал хураалтыг илээр хураах ёстой. Гэтэл цахим чуулганаар Чингис хааны танхимд наймаас найм зэргээр санал хурааж байна. Үнэхээр тийм ч юм уу гүй ч юм уу бид мэдэхгүй. Их танхимд байхад ядаж бичлэг хийгээд үнэн худал нь ил тод харагддаг байсан. Би олон нийтэд бичлэг хийж байгаад 10 мянган цагийн таслалтыг 1000 цаг болгож кнопоор санал хурааж, Дэгийн тухай хууль санаачлаад батлуулж байсан хүн шүү дээ би. Энэ цаг үед илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэгчээр миний шүүмжлэх өөрөө утгагүй болчихоод байгаа юм.

-Цар тахлын үед хэрэгжих хууль баталсан. Хэрэгжих боломжийг у гэж харж байгаа вэ?

-Ард түмнийг яаж дэглэх вэ, хэрхэн зовоож шулан мөлжих вэ гэдэг санаа байгаа болохоос биш улс оронд хэрэгтэй юм юу хийсэн юм бэ. Хоёрхон хоногийн өмнө баар нээгээд өнөөдөр хаагаад л. Тэгсэн хэрнээ гадаадад байгаа иргэдээ авчрахгүй. Уг нь авчрах боломжтой шүү дээ. Иргэд онгоц гаргаад өг гэж хүсээгүй. Харин улсын хил дээр ямар нэгэн аргаар яваад очъё. Та нар намайг хил рүү оруул гэхээр иргэндээ хилээ нээхгүй гээд суугаад байх юм. Сүүлийн үед бодит мэдээлэл авахад хэцүү болчихоод байна. Бүгдээрээ шоу болж хувирсан. Өөрөөр хэлбэл, иргэд мэдээллийн өлсгөлөнд орсон гэсэн үг. 

 

Сэтгэгдэл: (27)
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(185.47.220.124) 2020-05-13 13:08:34
Ali bolku bga talynh n surug tal bolj aldaa dutagdlyg n sanuulj bh gsn sanaatai bna gdgiig n oilgoloo. Oluulaa bsn bol zugeer bhgui yu? Daanch manaid 2hon nam l gol bair suuriig ezelj bdg bolohoor bolku bga namyn esreg tald n orj bj l surug tal boloh yum bna gj oilgoloo. Herev tiim bol aljilt huseye!
Монгол эр хүн. (59.30.91.145) 2020-05-10 22:37:47
Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь байдаг. Та нар юунд энэ хүнийг басамжлана вэ? Энэ хүн шиг та нар ядаж УИХ-ын гишүүн болж, үнэнийг хэлж чадсан юм уу? Өөрсдийгөө эргээд харцгаа!
иргэн (202.9.46.59) 2020-05-09 13:23:30
Шулганасан хүүхэлдэй юмаа хүн өөрийнхөө хэмжээг мэддэг бол зүгээрсэн,Баасанхүү минь одоо больж үзээ дүү минь одоо чамайг хэн тоох билээ.
Зочин (43.250.126.130) 2020-05-08 21:35:21
Ээ энэ хүн мэдрэл нь зүгээр л байгаа даа хөөрхий
Зочин (139.5.217.24) 2020-05-08 19:34:41
Зүгээр л байдаг бгаа даа..Үзүүлж харуул гэж.Базар маань хум пад
хөдөөний хүн (64.119.21.214) 2020-05-08 19:26:16
Хэт биеэ тоожээ
(66.181.161.95) 2020-05-08 10:14:17
Нэмэргүй болчихлоолдоо тогтсон үзэл бодол суух хугацаа болсон хэзээч болохгүй юм байна Албан тушаалд хүрэх боломжгүй хүн юм
Hj (59.153.113.44) 2020-05-08 09:44:34
Ih hurald ch garj chadahgu bj ih ym hutsah yma
БИ (66.181.188.147) 2020-05-08 00:12:51
Монголоос зайл муу эр янхан минь. Чи бол хүний адаг, жудаггүй эрэнцэр
(66.181.185.186) 2020-05-06 08:53:12
Монголд урвахыг байдаг зүйлээр ойлгодог болчихож эрчүүд уг нь ийм байдагүйсэн одоо ч эрх ашиг олж байвал хамаагүй болж хөөрххийдөө амьдрах гэж яваа
Иргэн, (64.119.16.101) 2020-05-06 07:50:11
Зайлуул даа, "Хүн гэмээ мэддэггүй, Тэмээ гэдгэрээ мэддэггүй" гэж нэг үг байдгийг мэддэггүй л юм байна, энэ нөхөр !!! Юун ерөнхийлөгч вэ !? Ёстой жинхэнэ мөрөөдчихдөг байна гээч, ха ха ха ха … … …,
Зочин (66.181.177.96) 2020-05-06 04:27:50
Дураараа янкан бээ
Зайл (202.9.46.148) 2020-05-05 22:42:55
Элбэг хурцын баасан дээрх ялаа новш3
Зочин (192.82.70.142) 2020-05-05 21:48:58
Энэ эр хүниы нэр гутаасан мал их бодож байгаа юм бн да Хүн хэрээ мэдэж бяраа таних хэрэгтэй. Эрдэнэтийн иргэдийг арайл доромжилж бн даа Басамжилах хэрэггүй шүү.АН -н нэрээр хэдэн санал хвч намд гай болно.С.Эрдэнэ та 2 намаас нэг суудал алдлаа ээ говш гэж
Би (192.82.70.142) 2020-05-05 21:42:02
Ээ Түгжил минь ээ бид чамайг мэддэг болсоон зайл зайл чадахгүй бол ялагдалаа хүлээгээд би ялах байсийн но орчихлоо гээд худлаа шоу хийгээд АН намаасаа хаөгдөнө
Баасанхүү (202.9.40.113) 2020-05-05 20:47:18
Битгий хуц новш минь чам шиг дүлзэн монголд хэрэггүй зайлаа чи УИХ гишүүн болоод юу хийсэн юм бэээээээ ха ха ха
иргэн (66.181.161.2) 2020-05-05 17:56:07
Энэ сонгууль хурдан болоод өнгөрөөсэй мэдрэл гөлөгнүүдийг харсаар галзуурлаа
(66.181.161.31) 2020-05-05 17:49:45
ene odoo yu hutsaad bga yum boloo
Иш чааваас (66.181.161.20) 2020-05-05 17:45:49
Таваг хоол идэх гээд би төр байна гэж хэлж байсан сэтгэхүйтэй хүн төрийн жолоо атгавал ч ......ёстой бүү мэд л болох байх.мануусийг нь тэнгэр бурхан ивээж арай ч тэгэхгүй байлгүй дээ...
Бат (202.9.46.165) 2020-05-05 16:29:33
Энэ өмхий хүрэн хуцвааа
Mongolman (202.126.89.216) 2020-05-05 16:24:52
Хээрийн чонотой нийлсэн ноход эзэндээ хотондоо их аюул дагуулдаг гэдэг.
Mendee (202.126.89.149) 2020-05-05 16:04:44
Чи шар хаданд рэвт туйлбаргүй чалчигч хэрэггүй урвагч
(202.131.251.179) 2020-05-05 15:56:45
амжихуу
(66.181.161.26) 2020-05-05 15:24:28
Дэмжинэ. Удахгүй ерөнхийлөгч болоод та нар чацгуудын бөгсийг ухаад ухаад өгнөө гайгүй.
(202.9.40.35) 2020-05-05 15:17:51
Худлаа бурж, хууран мэхлэхээс өөрийг үл мэднэ. С.Эрдэнээс өвөө мөнгө тоншсон доо. Түүнийхээ үнийг дарах гээд хамаа намаагүй бурдаг болжээ.
хэхэхэ (202.179.25.31) 2020-05-05 12:26:36
бүх жорлонгийн бааснуудын ерөнхийлөгч болгоё
(64.119.21.204) 2020-05-05 12:06:41
жомбого эрийн оронцог