COVID-19 халдвар ганцхан хоногийн дотор 94.8 мянгаар нэмэгдэж, дөрвөн саяд шүргэлээ

Халдварын тохиолдол шинээр АНУ-д 25.3 мянга, Бразилд 11.9 мянга, ОХУ-д 10.5 мянга, Их Британид 6.1 мянга, Перуд 3.6 мянга, Энэтхэг улсад 3.6 мянгаар нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын тохиолдол 94.8 мянгаар нэмэгдэж нийт 3.8 сая тохиолдол бүртгэгдээд байна. Эдгэрсэн нийт хүний тоо 1.3 сая, нас барсан 264.8 мянга, эмчлүүлж буй хүний тоо 2.2 саяд хүрч байна.
Халдварын тохиолдол шинээр АНУ-д 25.3 мянга, Бразилд 11.9 мянга, ОХУ-д 10.5 мянга, Их Британид 6.1 мянга, Перуд 3.6 мянга, Энэтхэг улсад 3.6 мянгаар нэмэгджээ. Манай хөрш болон иргэд олноор зорчдог орнуудын тухайд авч үзвэл Хятад улс хоёр, Өмнөд Солонгос хоёр, Япон улсад 88, Казахстанд 217 тохиолдол тус тус бүртгэгджээ. Халдварын тархалтыг амжилттай намжааж буй Шинэ Зеланд улсад хоёр,  Австрали улсад 26 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.