Европын холбооноос манай улсын хар жагсаалтад орсныг албан ёсоор зарлалаа. Тодруулбал, Европын Комисс өчигдөр Европын холбооны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээгээ албан ёсоор танилцуулжээ.
Энэ үеэр манайхаас гадна Багам, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Маврики, Мьянмар, Никарагуа, Панама, Зимбабве зэргийг орныг хар жагсаалтад нэмсэнээ зарласан бол Босни-Герцеговина, Этиоп, Гайана, Лаос, Шри Ланка, Тунис зэрэг улс хар жагсаалтаас гарчээ.