Хорио цээрийн дэглэмээ эрт сулруулсан улсуудад халдварын хоёр дахь давалгаа эхэлж байна

Дэлхий даяар тархсан коронавирусний халдвар зарим улс орнуудад буурах шинж ажиглагдаж байгаагаас хорио цээрийн дэглэмээ сулруулж эхлээд байна. Гэвч хөл хориогоо сулруулах арга хэмжээ авсан улс орнуудад халдварын голомтууд шинээр илэрч эхэлсэн нь тахлын хоёр дахь давалгаа эхлэх эрсдэл өндөр хэвээр байгааг харуулж байна.

Тухайлбал, Хятад улсад шинээр 14 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 10 өдрийн хугацаанд анх удаа хоёр оронтой тоонд хүрсэн явдал байлаа. Тэдгээрийн 12 нь дотоодод дамжсан халдвар байсны найм нь зүүн хойд Жилин мужид илэрсэн байна.

Харин Өмнөд Солонгост 34 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд Сөүлийн шөнийн клубүүдээс гаралтай халдвар аж. Бараг сар орчмын дараа тус улсад нэг өдөрт илэрсэн халдварын тоо 30-аас дээш гарсан нь энэ юм.

Европ тив даяар олон улс хорио цээрийн дэглэмээ сулруулж эхлээд байна. Баруун Европын орнуудаас цар тахалтай хамгийн сайн тэмцсэн улс гэгдэж байгаа Германд сүүлийн өдрүүдэд халдварын тоо эргэж нэмэгдэх хандлагатай болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.