Ерөнхийлөгч Путин хөл хориог ээлж дараатай сулруулахаа мэдэгдлээ

Хэдийгээр халдварын тархалт сүүлийн өдрүүдэд 10 мянган тохиолдлоос дээш илэрч байгаа ч тус улсын Ерөнхийлөгчийн зүгээс хөл хориог шат дараатай сулруулна гэдгээ мэдэгджээ.

Дэлхий дахинд коронавирусний халдвараар шинээр 84.732 хүн өвчилж, нийт халдвар авсан хүний тоо 4.337.022 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт нас барагсдын тоо 292.394 хүрээд байна.

Халдварын тархалт хойд хөршид эрчимтэй нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 10.899 шинэ тохиолдол илэрч, нийт өвчтэй хүний тоо 232 мянгыг давсан байна. Хэдийгээр халдварын тархалт сүүлийн өдрүүдэд 10 мянган тохиолдлоос дээш илэрч байгаа ч тус улсын Ерөнхийлөгчийн зүгээс хөл хориог шат дараатай сулруулна гэдгээ мэдэгджээ.

Халдвар АНУ-д 22.2 мянга, Бразилд 8459, Энэтхэгт 3524, Их Британид 3403, Перуд 3237 тохиолдол шинээр илрээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.