Шуурхай мэдээ: Машин мөргөлдсөний улмаас хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн "Цагаан хаалга" гэдэг газар хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын машинтай мөргөлдөж хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан амиа алджээ.

Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн "Цагаан хаалга" гэдэг газар хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын машинтай мөргөлдөж хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан амиа алджээ.

Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 13-ны өдрийн 15:45 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 км зам туулан 16:15 цагт очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой явж явсан “Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун рашаан”-ы чиглэлд хоёр зорчигчтой явсан “Пит” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.

Үүний улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн 54 настай, эмэгтэй О, 39 настай, эмэгтэй О нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.