Сайхан мэдээ: Коронавирусний улмаас ХӨСҮТ-д хянагдаж байсан эх амаржиж, хүүхэд эрүүл төржээ

Энэ сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан гэлээ.

Манай улсад коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү зарлаж байна. 

Тэрбээр "Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан.  Хоёр лабораторид 375 хүнд шинжилгээ хийгдсэн. Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусний халдвар илрээгүй. 

ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.