Коронавирусний 37 тохиолдол шинээр илэрч, нийт батлагдсан тохиолдол 98 боллоо

Өнөөдөр 11.00 цагийн байдлаар эдгээр иргэдээс 19 тохиолдол илрээд байсан бол яг одоо Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр дахин 37 тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 98 боллоо. Үүнээс 83 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 

Өчигдөр ОХУ-аас Цэргийн сургуулийн 347 оюутан, Туркээс 170 гаруй иргэнээ тусгай үүргийн нислэгээр татан авсан. 

Өнөөдөр 11.00 цагийн байдлаар эдгээр иргэдээс 19 тохиолдол илрээд байсан бол яг одоо Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр дахин 37 тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 98 боллоо. Үүнээс 83 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Үдээс хойших шинжилгээний хариу гарч дахин 37 хүний хариу эерэг гарлаа.Өнөөдөр өглөөний байдлаар ОХУ-аас ирсэн оюутнуудаас 18 тохиолдол илрээд байсан. Ингэснээр өчигдөр ОХУ-аас ирсэн сонсогчдоос халдварын 55 тохиолдол илэрсэн" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.