АН-д тал засч “Хонхны дуу”-г сэргээн дуулсан гишүүн С.Жавхлан шүүхэд дуудагдана

"Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны хүүхдүүд УИХ-ын гишүүн С.Жавхланг шүүхэд өгөхөөр болжээ. Гишүүн С.Жавхлангийн Ардчиллын 30 жилийн ойгоор сэргээн дуулсан "Хонхны дуу" нь С.Цогтсайхан агсны хүүхдүүдийн өмчид байдаг аж. Тэрбээр дууг дахин сэргээн дуулахдаа ямар нэгэн зөвшөөрөл аваагүй тул оюуны өмчид халдаж байна гэж үзэн ийн шүүхэд хандахаар болжээ. 

"Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны хүүхдүүд УИХ-ын гишүүн С.Жавхланг шүүхэд өгөхөөр болжээ. Гишүүн С.Жавхлангийн Ардчиллын 30 жилийн ойгоор сэргээн дуулсан "Хонхны дуу" нь С.Цогтсайхан агсны хүүхдүүдийн өмчид байдаг аж. Гэвч тэрбээр дууг дахин сэргээн дуулахдаа ямар нэгэн зөвшөөрөл аваагүйгээс гадна оюуны өмчид халдаж байна гэж үзэн ийн шүүхэд хандахаар болжээ. 

С.Цогтсайхан агсны охин Ц.Сантаа өөрийн цахим хуудсаар дамжуулан "Хонхны дуутай хамт үзэл санаа явдаг!

УИХ гишүүн, дуучин С.Жавхлан хэд хоногийн өмнө “Хонхны дуу”-г дуулан өнөөдөр харин АН-д элсэв. Элсэхдээ АН-ын дарга С.Эрдэнэд “Хонхны дуу”-г монгол бичиг, кирилл үсгээр бичсэн дурсгалын жааз бэлэглэж, С.Эрдэнэ дарга түүнийг нь мөргөн хүлээн авав.

“Юутай доромжлол, юутай харамсал!” гэсэн аавынхаа “Доромжлол” нийтлэлийн үгээр энэхүү харууслын бичвэрээ эхлүүлье.

Хэдхэн хоногийн өмнө С.Жавхлан аавын минь “Хонхны дуу”-г дууны эрхийг эзэмшигч гэр бүлийнхэнд нь ямар ч хэл хүргэхгүйгээр дураараа дуулж, клипээ сошиалаар цацаж, аавын минь дууг улс төрийн зорилгодоо хууль бусаар ашигласан нь нь хууль батлах төрийн дээд байгууллагын төлөөлөгч, УИХ гишүүнээ байг гэхэд оюуны өмчийн тухай хууль сайн мэддэг байх ёстой дуучин хүн ийм бүдүүлэг үйлдэл гаргасанд үнэнхүү гайхширч дургуйцлээ илэрхийлсэн билээ. Олон ч хүн түүний энэ үйлдлийг буруушааж байсан.

Өнөөдөр харин бүх зүйлийн учир тайлагдаж, клип бол АН-д элсэхийн өмнөх жүжиг байсан нь ил боллоо. АН-ын удирдлага, С.Жавхлан хоёрын тохиролцоо байж. Аав минь Ардчилалын үзэл санааг Монгол Улсад түгээгч улс төрийн сэтгүүлч, үзэл санаагаа дуугаараа дамжуулж орон даяар давалгаалуулж чадсан ардчиллын дууч байсан юм. Түүнээс биш дуу дуулж явсан “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан байгаагүй юм.

Хонхны дуу бол Ардчилсан намд орохын тулд дуулдаг дуу ч биш, АН-ын өмчилсөн дуу нь ч биш! Хонхны дуу бол хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулах түүнийг арчилж хамгаалах сэтгэлтэй хүмүүсийн дуулах дуртай дуу нь явж ирсэн!. Үүнд нь би маш их баярлаж, талархаж явдаг!.

Өнөөдөр миний хувьд хүнд өдөр байв. Учир нь аавын минь үзэл санаа шингэсэн Хонхны дууг Жавхлангаар дуулуулж, АН-д элсүүлж, нэр дэвших тойрог бэлэглэж байгаатайгаа яг давхцуулан аавын минь үзэл санааг тээж, түгээж ирсэн үеэл ах М.Тулгатыг АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвших эрхийг нь хааж, оронд нь тус дүүрэгтэй ямар ч хамааралгүй улстөрчдийг шууд оруулж ирж “хоёр өнгөтэй” шоу хийж байгааг хараад туйлын бухимдаж байна.

М.Тулгат ах маань Япон улсад сурч боловсорсон, өөрийн гэсэн үзэл санаа, итгэл үнэмшилтэй, тэнгэрт дэвшсэн өвөө, эмээ, манай гэр бүлийнхний, аавын маань хийх гэснийг хийж гүйцээнэ гэж итгэж ирсэн хүү нь, хүндэлж явдаг ах минь билээ. Сүүлийн хоёр удаагийн орон нутгийн сонгуульд АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин сонгогдож иргэдийн жаргал, зовлонд ойр байж дүүрэг, НИТХ-ын төлөөлөгчөөр идэвх зүтгэлтэй ажилласан. Ингэхдээ АН-ын шинэчлэлийн бодлогууд болон сүүлийн хоёр удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт гар бие оролцон, энэ намыг бэхжүүлэх ажилд зүтгэж ирсэн юм.

Би "Хонхны дуу"-г бохир улс төрийн аргадаа ашиглах үйлдлүүдийн эсрэг цаашдаа хүчтэй тэмцэх болно. Энэ бол миний аавынхаа өмнө хүлээсэн үүрэг юм!. Аавын минь үзэл санааг дэвсэж, хийсэн бүтээснийг нь буруу зүйлдээ ашиглах хүмүүстэй тэмцэхээ илэрхийлж байна.

“Хонх”-ын Цогтсайханы охин Сантаа, 2020.5.14" гэжээ.

Сэтгэгдэл: (40)
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.161.21) 2020-05-16 23:35:29
Оюуны өмч зохиогчын эрх хамгын ихдээ 15 аас 20 жилийн хугацаатай байдаг шиг санагдахын шүүхэд хандаад нэмэргүй байхаа оюуны өмчийн хуулиа сайн судал
Зочин (103.26.193.18) 2020-05-16 13:45:13
Жавхланг дуулах гэж байна гээд баярлалаа д очиж уулзмаар байтал шүүхэд өгчихдөг.Шүүх хамтарч уран бүтээлийг нь сэргээнэ мандуулах юм байх даа.Жавхлангийн хүрд буруу эргэчихсэн бна даа.
(66.181.161.28) 2020-05-16 11:04:17
Bi deer karaoked duulsishde namaig arai shuuhed uguhgui bz dee
(64.119.18.132) 2020-05-16 08:16:39
Er ni duug duulah l gej zohiodog.Hen ch haana duulaj l bwal ter duu ueiin ued munhurnu.Oyunii umch gedgeeree l ontslog.
Алт (66.181.183.86) 2020-05-16 08:06:48
Яг зөв дүү минь! Үнэхээр хурц үзэгтэн байсан шүү! Бичсэн нийтлэлүүд нь байгаа гэдэгт итгэж бна. Одоо эхнээс нь гаргаж тавьбал хүмүүст ихийг бодуулана дааа
(202.126.89.100) 2020-05-16 06:13:49
Энийг ямар дуу гэдийн. Ая оруулцн лоозоншд. Айлын найран дээр дуулчуул бс шүүхдэх үү. Өлөн бсднр
Зөв (202.180.220.81) 2020-05-16 02:37:14
Зөв дөө
(202.21.109.35) 2020-05-16 00:33:20
oyunii umchid burtgeltei bol javhlan yaah ch argagui buruutan bolno..
Зочин (203.91.115.49) 2020-05-16 00:06:06
Цогтсайханыг энэ дуугаар Хувьсгал хийж байхад Жавхлан эусан чацга байсан биз.
(103.229.123.160) 2020-05-15 23:59:04
Хонхны дуу оюуны өмч мөнлдөө Яг үнэндээ аавыг нь хүндэлж явдаг нь үнээн хонхны дуу утгаараа биднийг сэрээсэн Гэхдээ би боддог юм Баянголд Эрдэнэ Хонхны дуутай хөшөөг бий болгоод удаж бга зүгээр ч нэг босгоогүй хүндэтгэсэн сэтгэлийн илэрхийлэл байхаа...Монголчууд бид түүхэн дурсгалаа зөндөө сүйтгэсэн Энэ..хөшөөгөөр би бахархаж явдагаа ...үе удам нь мэдэж бга бол Нэр дэвчигчээс болж Ардчилал хүний эрхийг доромжлон гутаах хэрэггүй бизээ
Зочин (51.9.54.140) 2020-05-15 20:20:04
Veэл ахаа оруулж бичээгvй байсан бол хvндлэх л байлаа. Харамсалтай нь хамаатны ахыг нь АН-аас дэвшvvлсэнгvй гэсэн гоморхол бичсэн нь аавынх нь эрхэмлэж явсан зvйл vзэл санаатай нь хутгалдаад беен бантан болчихвоо. Дандаа л хувийн эрх ашгаа дээгvvр тавиад байдаг болчихсон ямар сонин нийгэм, хvмvvc вээ. Жавхлангаасаа ялгаагуй болчих юм.
Зочин (66.181.182.103) 2020-05-15 20:07:28
Хэнч дуулсан яахавдээ дуулахад баярламаар юм тэр дуу үеээ өнгөрөөсөн
С.Цэрэндагва (66.181.160.39) 2020-05-15 18:17:27
Охин нь Жавхланг шүүхэд өгдөг зөв.Хонхны дуу бялдууч нөхөдийн өмнөө барьдаг бэлэг биш.Жинхэн Ардчиллын төлөө сэтгэл зүрэх амь насаа өгч чадсан сайн сэтгүүлч .Ард түмний төлөө зүтгэж сайхныг нь санаандаа хүргэж чадаагүй тэнгэрт хальсан олон нөхдийн бөгөөд Ард түмний ахин давтагдахгүй түүхэн дуу юмаа .Үр хүүхэд төрөл төрөгсөд нь үйл хэргийг нь залгаж мөрөөдлийг нь биелүүлж Арчиллыг зөв тийш залах хэрэгтэй байна
aaaa (202.21.109.141) 2020-05-15 17:38:44
aav ni zailuul ardchilaliin tuluu tegvel ur huuheduud MAH-iin buunii nohoi bolj yavah gej
Уншигч (66.181.184.84) 2020-05-15 17:10:37
Энэ дууг одоо сонсох хүсэл алга, Элбэгдоржийн гадаа дуулснаар бүр дургүй хүрсэн.Охин нь яг хэллээ,АН дуу биш гэж. Жавхлангийн дууг нь өөрт нь хэлэлгүй дуулаад цацаад эхэлбэл дургүй л бн бх.Тэгэхлээр /оюуны өмч гэж бүртгэгдсэн бүтээлийг нь/халдсан гэж үзэх нь зөв санагдаж байна.
Гэнэн (66.181.181.61) 2020-05-15 16:53:37
Жавхлан ч Хууль боловсруулдаг УИХ ын гишүүн тэгээд бас дуучин мэргэжлийн хүн болохоор зориуд санаатай хуулиа зөрчиж дуулсан бхйх л даа. Нэхэмжилсэн мөнгийг нь 3 нугалаад өгчихөд Жавхлангаас юу л унав гэж .
Хатан (66.181.181.61) 2020-05-15 16:49:57
Энд тэнд хамаагүй солиорч дуулвал өрөнд шааж шүүхэд очих байна. Ямар аймаар юм.
Зочин (59.153.87.62) 2020-05-15 16:12:20
Зөв юун дураараа гар вэ шүүхэд өг Хүний оюун ухан авьяас чадварыг дураараа ашиглаж хэрэглэж болохгүй
Tulgat (202.55.188.42) 2020-05-15 15:44:26
Duulj bolohgvi ym bol duu yah gej zohioson hen ch duulsan yadag ym nerteigeer ni Enhbayriig bas duuluulahgvi geh v kkk harin ch duulj bj martagdahgvi bn shv de mongol tur hushuu hvrtel barij ugsun odoo vr hvvhdvvd ni jaahan archaatai amidar
1 1 Хариулах
(202.9.46.147) 2020-05-15 15:44:26
Archaatai bolood l uuriinhee erhiig hamgalj chadaj bn
(202.9.46.83) 2020-05-15 15:42:39
Шүүхэд өг
Зочин (66.181.161.80) 2020-05-15 15:18:18
Энд ингэж бичих хэрэг байгаа юм уу?! Хууль зөрчсөн бол хуулийнхаа байгууллагаар яваач дээ...Хүнлэг байцгааяа
(202.55.188.36) 2020-05-15 14:54:11
Za estoi honhnii duug sonsohoos durgui hurdeg. Hairan uls orniig mini iim bolgoson suld duu ni ym uu?
(66.181.164.209) 2020-05-15 14:53:28
зөв шдээ, Хонхны дуу Монголын ардчилал, ард түмний өмч болохоос ардчилсАН намын болоод тэднийг дагаар орогчдын өмч биш...
Ган (66.181.180.12) 2020-05-15 14:51:07
зөв шүү шүүхэд өг дэмжиж бна Ардчилалыг булшилш байгаа нөхөдтөй тэмцэх хэрэгтэй Энхбаяр яачаад байгаа юм вэ хаана бна эсвэл хэдэн халтар цаас авсиймуу
(66.181.161.8) 2020-05-15 14:49:46
Ядарч яваа юм бна сүр гар чиний аав энэ тогтолцоонд буруутай ч хоосон мэдэмхийрэгч,хонгио толгойтнууд ич!!! Хүний оюуны өмчийг эзний зөвшөөрөлгүй хэн ч блаа гэсэн хэвлэн нийтлэх дуулахыг зөвшөөрдөгүй хууль бдаг?!!! Жавхлан иймэрхүү зүйлээ ч мэдэхгүй бж их хурлын гишүүн бгаад ч .....?!!! Тэгээд хууль дүрэм гаргаж батлуулна гээд явах уу?!!! Энэ охинд буруу бхгүй Хууль дүрмээ мэдэхгүй бол хүн бүр дураараа тонгочих бхдаа?
0 1 Хариулах
(202.126.89.100) 2020-05-15 14:49:46
Шаа2
zochin (103.57.94.85) 2020-05-15 14:48:12
yun surtei genuu mal chin ene oyunii umcj gedeg tom zuil ymarch duug duulahdaa eznees ni zuvshuurul avdiin za medehgui malnuudaa archaagui teneg bolhoorool uls ni ingej uyvjinada
1 1 Хариулах
(66.181.181.229) 2020-05-15 14:48:12
Хогийн хүн бол хог л сэтгэнэ. Өөрөө урлагийн хүн оюуны өмчийг мэдэхгүй байна гэж байхгүй.
Алтантуяа Буяндалай (202.126.88.169) 2020-05-15 14:46:51
Шүүхэд өг.Хүний оюуны өмчийн эрхийн тухай мэдэхийн дээдээр мэдэж байгаа.УИХын гишүүн,тэр тусамаа дуучин хүн сайн мэдэх естой ш дээ. Энэ бод тэнэг үйлдэл. Аргагүй шүү дээ боловсрол ямар байгаа харагдаж байна. Амжилт Сантаа
Залуу (202.126.89.233) 2020-05-15 14:39:40
Манайхаас бусад оронд караокед хэдэн удаа дуулагдсанаар нь зохиогчид хувь нь очиж байдаг.
Залуу (202.126.89.233) 2020-05-15 14:37:27
ОЮуны өмчийн тухай хууль зөрчжээ.ОЮуны бүтээлийг дураараа зөвшөөрөлгүй дуулж болохгүй ээ
Zochin (192.82.78.186) 2020-05-15 14:19:41
Javhlan erguu erguutehee boliod duugaa duulaad yvbal boloo shudee
1 1 Хариулах
zochin (103.57.94.85) 2020-05-15 14:19:41
teneg mald duu uguh hun oldohgui bolhoor hunii ym humsalj bhgui yu
(66.181.161.1) 2020-05-15 14:14:52
Чиний эцэг ч одоогийн энэ заваарсан тогтолцоонд буруутай шүү.
Зочин (88.130.50.130) 2020-05-15 14:14:16
Хүүхдүүд нь нийлээд ядарч яваа юм бна да. Хэн ч ер нь дуулсан яадаг юм.
2 2 Хариулах
(202.126.89.136) 2020-05-15 14:14:16
Zuw shuu demhij baina awyastai humuus duulah ni zuw
zochin (103.57.94.85) 2020-05-15 14:14:16
chi yadarsaniig ni harsiinmuu yadarhaars ingej bichdegiinmu malaa javhlangiin uruusun erguu mal bndaa chi
(66.181.178.20) 2020-05-15 14:07:28
Юун сүр гар вэ
0 1 Хариулах
Bisda (103.26.195.1) 2020-05-15 14:07:28
Sur bailguildee duraaraa hunii yumiig siiruulj shinechij bna geel uurt ashigtaigaar shaagaad bj bolohgui bizdee