Д.Нямхүү: Коронавирусний батлагдсан тохиолдол 135 боллоо

Энэ сарын 14-нд ОХУ-аас ирсэн 37 хүнээс халдвар илэрч нийт тохиолдол 135 боллоо.

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлалаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ОХУ-аас тавдугаар сарын 14-нд ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 135 боллоо. Эдгээр иргэдийн дунд хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн байна" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.