М.Оюунчимэг: УИХ-д чадварлаг эмэгтэйчүүд хэрэгтэй

МАН-ын VI дахь Бага хурал эхэллээ. Уг хурлаар УИХ-д нэр дэвшигчдээ тодруулах юм. Намын даргын зүгээс гурван шалгуураар нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд үүнд гишүүдийн рейтинг өндөр байр суурь эзэлнэ гэдгийг онцолж байлаа.

УИХ-д нэр дэвшигчдээ тодруулахаар МАН-ын Бага хурал хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын М.Оюунчимэг "Эмэгтэйчүүдийн квотоо бүх нам барих ёстой. Чадварлаг сайн эмэгтэйчүүд их байна. Гэхдээ эмэгтэйчүүдээ намууд бэлдэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, цагийг нь тулгаж энд тэндээс хамаагүй хүн нэр дэвшүүлэх биш хүлээн зөвшөөрөгдсөн мундаг эмэгтэйчүүдийг гаргаж ирэх хэрэгтэй. 
Үнэнийг хэлэхэд парламентад эмэгтэйчүүд олноороо шударгаар ажиллаж чадвал маш их зүйл өөрчлөгдөх бололцоо бий гэдгийг сургууль, эмнэлэг, хүүхэд хамгааллын асуудлууд, гэр бүл хүчирхийллийн хууль дээр харуулсан. Жишээ нь миний хувьд тойрогтоо өрхийн бизнес эрхлэлтийг дэмжих гурван давхар төвийг анх удаа барьсан. Энд гэр хорооллын айл өрхийн бичил бизнес эрхлэгчдийн 60, 70 орчим хувь нь сурах бололцоо байна. Маш олон цэцэрлэг бий боллоо. Гурав, дөрвөн ээлжээр хичээллэдэг байсан бол тийм байхаа больсон" гэдгийг онцолсон юм.

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигч (59.153.114.99) 2020-05-16 16:44:11
Энэ авгай өөрийгөө чадварлаг гээд эндүүрээд байгаа юм байхдаа. Өөрөө баяжиж банкинд байгаа хадгаламж нь л өссөн шүү дээ. Одоо зайлсан дээр шүү
МАН-ЫН ГИШҮҮН (122.201.24.69) 2020-05-16 14:25:56
БООВЧИН АВГАЙ ӨӨРИЙГӨӨ ЧАДВАРТАЙД ОРУУЛЧИХСАН!!!
Атаман (202.55.188.42) 2020-05-16 13:06:46
Өөрийг чинь ямар ажил хийж гийгүүлснийг мэдэхгүйм. Аюурсайхан та 2 бол маш сул ажилласан гишүүн гэдгийг тодорхойлно. Хувьдаа л сайн байсан байх. Хүчирхийлэл хууль, ард түмэнд хэрэгтэй НӨАТ гэх мэт хууль др яагаад ажилласангүй вэ? Эмэгтэй залуучуудыг дэмжиж гаргамаар бна. Үеэ элээсэн хөгшчүүл хэрэггүй.