Тэр эргээд ирлээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр улстөрд эргэн ирэх нь ээ. Түүний хувьд Баянгол дүүргээс нэр дэвшихээр болжээ.

Монгол Улын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшихээр болжээ.

Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Манай намын дарга сонгуульд нэр дэвших хууль эрхзүйн орчин 2017 онд бүрдсэн. Сая баталсан Сонгуулийн тухай хуульд албан тушаалын гэмт хэргийн заалт орсон. Н.Энхбаяр дарга бол албан тушаалын гэмт хэргээр дээд шүүхээс ял сонсоогүй учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжтой. 2012 онд хэлмэгдүүлэхдээ өөр заалтаар хэлмэгдүүлсэн” гэв. 

 

Энэ удаагийн сонгуульд МАХН МУНН болон ИЗНН хамтран “Та бидний эвсэл” болон оролцохоор болжээ. Түүний хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ялын хугацаа нь дуусаагүй гэх шалтгаанаар нэр джвших боломжгүй болж байсан. Энэ удаа нэр дэвшиж, МАХН-ын дарга Н.Энхбаяр эргэн ирэх нь ээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.