УИХ-ын дарга асан М.Энхболдыг нэр дэвшүүлэхээс татгалзжээ

МАН УИХ-ын дарга асан М.Энхболдыг нэр дэвшүүлэхээс татгалзжээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эвслүүд өчигдөр нэр дэвшигчдээ бүртгүүлсэн. АН-аас нэр дэвшигчдийн 70 орчим хувийг шинэ төлөөлөл сонгосон гэсэн бол эрх баригч  МАН-ын зүгээс гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ дахин нэр дэвшүүлэхгүй талаар намын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн. Тэгвэл зарим иргэдийн зүгээс МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн амлалтаасаа буцсан талаар байр суурь илэрхийлээд байна. 

Түүнчлэн эрх баригч намын зүгээс УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболдыг нэр дэвшүүлэхээс татгалзжээ. Энэ талаөр тэрбээр өөрийн цахим хуудастаа "УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд түүхэн ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүртэл бүх цаг үед итгэл хүлээлгэж, ямар ч үед дэмжиж ирсэн Төв нутгийнхандаа талархал илэрхийлье. Судалгааны дүнгээр та бүхнийхээ итгэл найдварыг өндөр хэмжээнд хүлээж байсан ч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй. Цаашдаа намаас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжиж, Төв аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. Нутгийн олондоо сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
иргэн (202.9.40.18) 2020-05-18 08:50:44
даанч сайхан ноён нуруутай дѳлгѳѳхѳн хүн юмаа
зочин (64.119.19.27) 2020-05-18 07:50:59
Залуучуудад боломж ологсон дээр
Усан нүдэт (192.82.75.190) 2020-05-18 01:29:03
Шоронд байх ёстой газрын наймаачин баяжсан мөнгөөрөө тэтгэвэртээ амьдар даа