ОХУ-ын Буриад улсад халдвар эрчимтэй нэмэгдэж, Хятад улсад халдварын шинэ давалгаа эхэлжээ

ОХУ-ын Буриад улсад өнгөрсөн ням гаригт халдварын тархалт хурдацтай нэмэгдэж 56 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд нийт тохиолдол 948, Казахстан улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 6157-д хүрчээ.

Дэлхий нийтээр шинээр 81.9 мянган тохиолдол нэмэгдэж нийт халдварын тохиолдлын тоо 4.8 саяд хүрлээ.
Эдгэрсэн хүний тоо 1.8 сая, эмчлүүлж буй 2.6 сая хүн байна. 
Халдварын тохиолдол АНУ-д 19.6 мянга, ОХУ-д 9.7 мянга, Бразилд 7.9 мянга, Энэтхэгт 5 мянга, Перуд 3.7 мянга, Их Британид 3.5 мянгаар шинээр нэмэгджээ.
Хөрш орнууд болон иргэд олноор зорчиж буй улсууд тухайлбал, Хятад улсад зургаа, Японд 48, Өмнөд Солонгост 13, Казахстанд 307 тохиолдол шинээр нэмэгджээ. Мөн ОХУ-ын Буриад улсад өнгөрсөн ням гаригт халдварын тархалт хурдацтай нэмэгдэж 56 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд нийт тохиолдол 948-д хүрээд байна.
Мөн Казахстан улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 6157-д хүрчээ. Ойрын хоёр сарын хугацаанд манай улсад халдвар орж ирэх гол эрсдэл нь Буриад, Эрхүү болон Казахстан улсад нэмэгдсээр байгаа халдварын тархалт болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.