Таксины жолоочийн амийг бүрэлгэсэн этгээдийг Архангай аймгаас баривчилжээ

Таксины жолоочийн амийг бүрэлгээд зугтсан этгээдийг Архангай аймгийн мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн алба хаагчид гэмт этгээдийг илрүүлэн, дайчлан баривчилжээ.

Энэ сарын 12-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт таксины жолоочийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, тус өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт айлын хашаанаас 54 настай иргэний цогцос олдсон. Тухайн иргэн өмнөх өдөр нь таксинд явахаар гэрээсээ гараад гэртээ ирээгүй байна. 

Архангай аймгийн мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн алба хаагчид гэмт этгээдийг илрүүлэн, дайчлан баривчилсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.