Ж.Батзандан: Дэслэгч О.Баасанхүү, Б.Хурц нарын нууц бичлэг шиг олон бичлэг удахгүй задарна

Дэслэгч О.Баасанхүү, Б.Хурц, Т.Бадамжунай нарын бичлэг задарсан. Бидэнд мэдээлэл нь ирсэн. Ямар бүлэглэл гэж ямар аймшигтайг УИХ-ын нэр бүхий таван гишүүн хэлж тэмцсээр ирсэн. ИХ-д ганц дэслэгч О.Баасанхүү биш цөөнгүй ийм дэслэгч бий. Дэслэгч О.Баасанхүү шиг олон бичлэг задарна.

ШИНЭ эвслээс Ардчиллын нэр барьсан хүмүүс энэ удаагийн сонгуульд нэр дэвшихийг санаархаж буй талаар мэдээллээ.

Энэ талаар ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан этгээдүүдэд Үндсэн хуулийн цэцэд нөлөөлж шийдвэр гаргуулсан. Өөрөөр хэлбэл, онц дэглэмийг цуцлуулах замаар Эрдэнэтийн 49 хувийг дахин авах асуудал Цэц дээр явж байна. Мөн энэ сарын 20-нд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна.

Нийт нэр дэвшигчдийн дунд 100 гаруй яллагдагч, Хөгжлийн банкнаас зээл авсан, арилжааны банку дампууруулсан этгээдүүд нэр дэвшиж байна. МАНАН-гийн хүмүүс зүсээ хувиргаж нэр дэвшлээ. Зарим нь ардчиллын нэрээр нэр дэвшиж. Зүсээ хувиргасан авлигачдыг хөөж явуулах эрх нь ард түмэнд бий.

Дэслэгч О.Баасанхүү, Б.Хурц, Т.Бадамжунай нарын бичлэг задарсан. Бидэнд мэдээлэл нь ирсэн. Ямар бүлэглэл гэж ямар аймшигтайг УИХ-ын нэр бүхий таван гишүүн хэлж тэмцсээр ирсэн. МАНАН бүлэглэл төрийн эрхийг яаж хууль бусаар хэрэгжүүлдэгийг, МАНАН бүлэглэлийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүд, дэслэгч О.Баасанхүү яаж мөнгө авч ажилладагыг бичлэгээс харлаа. УИХ-д ганц дэслэгч О.Баасанхүү биш цөөнгүй ийм дэслэгч бий. Энэ хүмүүс Монголын төрөөр тоглосон. Уул уурхайн том ордуудыг хулгайлсан. Хүүхдийн парк, Сүхбаатарын талбайг хулгайлсан. Дэслэгч О.Баасанхүү шиг олон бичлэг задарна” гэлээ.

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Хар (64.119.24.97) 2020-05-20 20:33:38
Баасанхүүг ийм амьтан юм гэж мэдсэнгүй ээ
Зочин (64.119.20.94) 2020-05-20 19:53:40
Ямар олигтойдо Хурцад амьтан болтлоо дарамтлуулж байхав дээ !
(172.58.141.51) 2020-05-18 23:19:57
Baasanhuu enhbold zi naranhuu erdenebat geed hurtsiin tserguud debshuulsen ba songuuld sonor edgeer huibaldagchidaas salaarai