ОХУ-ын хил залгаа мужуудад халдварын 2400 гаруй тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 88.8 мянган шинэ тохиолдол нэмэгдэж, нийт 4.8 саяд хүрлээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 88.8 мянган шинэ тохиолдол нэмэгдэж, нийт 4.8 саяд хүрлээ. Эдгэрсэн хүний тоо 1.9 сая, нас барсан 320 мянга, эмчлүүлж буй 2.7 сая хүн байна.
Халдвар АНУ-д 22.6 мянга, Бразилд 14.3 мянга, ОХУ-д 8.8 мянга, Энэтхэгт 4.6 мянга, Их Британид 2.7 мянга, Перуд 2.7 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Хөрш орнууд болон иргэд олноор зорчдог улс тухайлбал, Хятадад долоо, Японд 20, Өмнөд Солонгост 15, Казахстанд 283 тохиолдол нэмэгджээ. Харин хил залгаа Эрхүү мужид нийт 601, Буриад улсад 948, Забайкальскийн хязгаар 550, Тува улсад 300 буюу нийтдээ 2.4 мянган тохиолдол бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.