УИХ-ын дэд дарга Я.Санжмятав албан тушаалын тохироотой нэр дэвшихээс татгалзсан уу?

АН-ын сонгуулийн ерөнхий зохион байгуулагчаар Я.Санжмятав ажиллахаар болсон. Хэрэв иргэдэд бэлэг тараасан гэх мэдээлэл үнэн бол юун шударга ёсыг бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйл танай нам гишүүдээ шинэчлээд ч нэмэргүй гарцаагүй ялагдал хүлээх нь байна шүү, дарга аа. Таны хичээл зүтгэл ч талаар болж магадгүй байна. 

УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас дийлэнх гишүүдээ шинэ нэр дэвшигчдээр сэлбэсэн гэж мэдээлээд байгаа. Энэ нь иргэдийн хүлээлтээс гадна тус намд олонхийн суудал авчрах түлхүүр гэж үзжээ. АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн “дэнчин” авч байгаа талаар нэлээд шуугисан. Түүнчлэн хоёр, гурав дахь шатны мөнгө яригдаж, нэр дэвшихээр бүртгүүлсэн хүмүүстээ ажлын байр амалсан гэх мэдээлэл бий. Тэгвэл энэ талаар УИХ-ын дэд дарга, гишүүн Я.Санжмятав “100 сая төгрөг өгсөн хүн маргааш төрийн албанд очно гэдэг зүйл байхгүй. Ард нь байгаа мөнгөө өгөөгүй олон гишүүн, дэмжигч нар, ардчиллын төлөө зүрх сэтгэл нь цохилж байгаа хүний нүүр рүү нь ус цацаж байгаатай ялгаагүй зүйл болно. Энэ бол худал мэдээлэл” гэж үгүйсгэсэн юм.

АН-ын зүгээас ардчиллын үнэт зүйлийг иргэдэд ойлгуулах, унтарч байгаа ардчиллаа аварна, шударга ёсгы бэхжүүлнэ гэсэн зорилт тавиад байгаа ч иргэдийг саналыг тэдэнд хэрэгцээтэй байгаа эд материалаар авах гэсэн оролдлого байв уу гэсэн “хар” төрж эхэллээ. Тухайлбал, өчигдөр цахим сүлжээгээр иргэдэд гурил, будаа, ёотон, Ардчиллын 30 жилийн ой гэсэн сонин тараасан гэх мэдээлэл цацагдсан. Уг эд материалыг Улаан загалмайн нийгэмлэгээс тараасан гэж тайлбарласан гэх ч Ардчиллын 30 жилийн ойн сонин хэвлэл АН-ын бэлэг тарааж, иргэдийг чөлөөтэй сонголт хийхэд нь нөлөөлж байна гэж харахад хүргэж байна. Уг асуудлыг хууль хяналтын байгууллагынхан тогтоож, хэрэв АН-аас бэлэг тараасныг нь тогтоовол удаа дараа асуудал үүсгэж байгаа тус намд хариуцлага тооцох шаардлагатай гэдгийг нэхэн сануулъя.

АН-ын сонгуулийн ерөнхий зохион байгуулагчаар Я.Санжмятав ажиллахаар болсон. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол юун шударга ёсыг бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйл танай нам гишүүдээ шинэчлээд ч нэмэргүй гарцаагүй ялагдал хүлээх нь байна шүү, дарга аа. Таны хичээл зүтгэл ч талаар болж магадгүй байна. 

Түүнчлэн АН дахин сонгогдох магадлал өндөр гишүүнээ дахин нэр дэвшүүлээгүй нь их сонин. Түүний хувьд Завхан аймгаас гурван удаа дараалан Их Хурлын гишүүнээр сонгогдож, АН-д суудал авч өгч байсан юм. Энэ удаад түүнийг намдаа ямар нэгэн тохироо хийсэн байж магадгүй гэж харах хүн олон байна. Учир нь аймгаасаа нэр дэвшсэн ч гараад ирэх боломжтой хүн боломжийг зүгээр алдана гэж байх уу. АН ирэх сонгуульд олонх болж Засгаа бүрдүүлбэл түүнийг сайд болно гэсэн яриа явсан. Олны үг ортойдог шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.