Сайхан мэдээ: Дахин хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарчээ

ТЕГ-ын хамт олноос ХӨСҮТ-д оношлуур хандивлажээ.

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 18-нд улсын хэмжээнд нийт 367 хүнд давтан шинжилгээ хийж, бүгд сөрөг гарсан. Эдгээрийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д найм, ажиглах байранд байсан 315, тандалтын зорилгоор 17 хүнд шинжилгээ хийсэн. Мөн Алтанбулгийн боомтоор орж ирсэн 27 ачаа тээврийн жолооч шинжилгээнд хамрагдсан. 

Нэг сайхан мэдээ дуулгахад өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Түүнчлэн ТЕГ-ын хамт олноос ХӨСҮТ-д оношлуур хандивласан. Биднийг үргэлж дэмжиж ажилладаг та бүхэнд маш их баярлалаа. Бидэнд маш их урам болсон" гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.