Бүрэн эрхийн хугацаа нь дуусч шүүхийн хаалга "нөхдөөсөө" түрүүлж татах эхний гишүүн Г.Солтан

Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, хүнд суртал гаргасан шалтгаанаар Г.Солтан гишүүн нөхдөөсөө урьтаж шүүхийн хаалга татах эхний хүн боллоо.

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээддээ Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хямд хүүтэй зээл авсан, хууль бусаар зарцуулсан асуудалд УИХ-ын гишүүн Г.Солтан, Г.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.

Дээрх гишүүдээс Г.Солтан гишүүн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, дуудсан цагт нь очоогүй, яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулахаар дуудахад зугтсан, мөрдөгчийн мэдэгдэх хуудас болон прокурорын зарлан дуудах хуудсыг аваагүй аж. Тиймээс Г.Солтаныг албадан ирүүлэх захирамжийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.

МАН-ын дарга ЖДҮХС-аас хямд хүүтэй зээл авсан, хууль бусаар зарцуулсан, шалгагдаж байгаа гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд дээрх гишүүдийг нэр дэвшүүлэхээс татгалзаж амлалтандаа хүрсэн. Харин тэдний хувьд гишүүний бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа шүүхийн хаалга ээлж дараалан татацгаах нь. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, хүнд суртал гаргасан шалтгаанаар Г.Солтан гишүүн эхний дуудагдах хүн боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.230.154.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.