Швед улсын Засгийн газар нийт хүн амын 70 хувь нь ердийн байдлаар халдвар авч эдгэрнэ гэж үзжээ

Урт хугацаанд үргэлжилж болзошгүй халдварт өвчнөөс тууштай сэргийлэхийн тулд нийт хүн амын 70 хувь нь ердийн байдлаар халдвар авч эдгэрэх боломжийг олгох ёстой гэж Швед улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам үзэж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын 94.8 мянган тохиолддол шинээр нэмэгдэж нийт тохиолдол 4.9 саяд хүрлээ. Үүнээс эдгэрсэн 1.9 сая, эмчлүүлж буй 2.7 сая, нас барсан 324 мянган хүн байна.  
Халдвар АНУ-д хамгийн их бөгөөд 20.3 мянга, Бразилд 16.5 мянга, ОХУ-д 9.3 мянга,  Энэтхэгт 6.1 мянга, Перуд 4.5 мянга, Чилид 3.5 мянган тохиолдол нэмэгджээ.
Манай хөрш болон иргэд олноор зорчиж буй улс орон тухайлбал, Хятадад зургаа, Японд 62, Өмнөд Солонгост 13, Казахстанд 311 тохиолдол шинээр нэмэгджээ.

Түүнчлэн урт хугацаанд үргэлжилж болзошгүй халдварт өвчнөөс тууштай сэргийлэхийн тулд нийт хүн амын 70 хувь нь ердийн байдлаар халдвар авч эдгэрэх боломжийг олгох ёстой гэж Швед улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам үзэж байгаа юм байна. Халдварт өвчний эсрэг вакцин богнино хугацаанд гарах боломжгүй нөхцөлд Швед улсын баримталж буй энэ бодлогыг Франц, Итали, Испани зэрэг улсуудад хэрэгжүүлсэн аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.