Сайн мэдээ: Г.Батзаяа эдгэрч, эмнэлгээс гарчээ

Тэгвэл хүнд өвчинтэйгөө тэмцэж байсан Г.Батзаяа эмчилгээгээ дуусган эмнэлгээс гарч буй тухайгаа фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Тэрээр БНХАУ-ын цусны хорт хавдраар дагнасан “He bie yanda” эмнэлэгт эмчлүүлж байсан юм.

Олон мянган хүн цахим орчинд “SaveZaya” хэмээх хаштаг үүсгэн Г.Батзаяад туслах хандивын аян өрнүүлж байв. Тэгвэл хүнд өвчинтэйгөө тэмцэж байсан Г.Батзаяа эмчилгээгээ дуусган эмнэлгээс гарч буй тухайгаа фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Тэрээр БНХАУ-ын цусны хорт хавдраар дагнасан “He bie yanda” эмнэлэгт эмчлүүлж байсан юм.

Түүний ээж Б.Дагиймаа “Өнөөдөр буюу тавдугаар сарын 20-нд хүү маань эмнэлгээс гарч байна. Ингээд долоо хоног бүр хоёр удаа шинжилгээ өгч, эмээ уугаад л байх нь. Хүүг минь дэмжиж хандив илгээж байсан Монголын цаашлаад нутгийн зон, олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд, Дорноговь аймгийн удирдлагууд, хүүгийн ажлын хамт олон, найз нөхөд гээд миний таних танихгүй сайхан сэтгэлт бүх хүмүүс, ах дүү төрөл садан, Европт суугаа, Солонгост байгаа монголчууд гээд хэдэн зуугаараа хандив өгч урмын сайхан үг хэлж, сэтгэлээ чилээж байсан хүн нэг бүрт цаг ямагт хамт байсанд маш их баярлалаа. Монголчууд бол гайхалтай ард түмэн шүү” хэмээжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.237.94.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.