Д.Нямхүү: Халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүн, Орхон аймагт нэг хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 160 хүн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумианд тусгаарлагдсан тав, тандалтын 32 буюу нийт 247 хүнд шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарсан гэлээ.

Энэ сарын 19-нд нийт 247 шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүн, Орхон аймагт нэг хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 160 хүн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумианд тусгаарлагдсан тав, тандалтын 32 хүний шинжилгээ хийгдсэн. Мөн Дархан-Уул аймгийн салбар лабораторид 36 ачаа тээврийн жолооч шинжилгээнд хамрагдсан.

Монгол Улсад нийт батлагдсан 140 тохиолдол байна. Үүнээс 26 нь эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжсэн. Өвчтөнүүдийн 87 нь хөнгөн, 27 нь хүнд хэлбэрийн өвчлөлтэй байна. Тандалт судалгаа үргэлжилж байна" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.