Ц.Ганзориг: Түрээслээд, өмчлөх орон сууцанд хамрагдсан алба хаагчдын нэрсийг удахгүй зарлана

Зах зээл дээр 4000 орчим орон сууц ашиглалтал орсон. Эдгээрээс 50-70 метр квадрат талбай бүхий 1-3 өрөө байранд алба хаагчдыг хамруулна. Нийт 1300-1500 алба хаагчийг бэлэн орон сууцанд хамруулах бөгөөд санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулаа. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалд коронавирусний цар тахалтай холбогдуулан олон улсын болон дотоодын нөхцөл байдал хийгээд чартер нислэг хийх асуудал болон цар тахлын үеэр ажиллаж байгаа алба хаачдыг орон сууцанд хамруулах зэрэг асуудал багтсан.

Засгийн газраас цар тахлын үеэр ажиллаж байгаа алба хаагчдыг түрээслээд өмчлөх боломжтой орон сууцанд хамруулах тогтоол баталлаа. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр 4000 орчим орон сууц ашиглалтал орсон. Эдгээрээс 50-70 метр квадрат талбай бүхий 1-3 өрөө байранд алба хаагчдыг хамруулна. Нийт 1300-1500 алба хаагчийг бэлэн орон сууцанд хамруулах бөгөөд санхүүжилтийг Монголбанк, Сангийн яам хариуцана. Хяналт тавих үүргийг Барилга хот байгуулалтын сайд болон хотын дарга С.Амарсайхан, харин хэрэгжилтийг НОСК хариуцана. НОСК-оос нийт 3000 орчим өрхийг орон сууцанд хамруулсан.

Монголбанкнаас 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт, Сангийн яамнаас хүүгийн татаас үзүүлэх боломжтой гэж мэдэгдсэн. Орон сууцанд хамрагдах алба хаагчийн нэрсийг УОК гаргаж танилцуулах ёстой. Үүнээс гадна ирэх долоо хоногийн даваа гарагт УОК-ын өргөтгөсөн хурал болно. Энэ хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож мэдээлэл сонсоно" гэлээ. 

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Sosorbaram (202.126.88.168) 2020-05-21 14:33:54
Engiin irgeded hamaartai yum bluu manaih 4 jil bair tureeselj bgaa ymar utasaar holbogdoj haana handah we
Зочин (66.181.161.90) 2020-05-20 17:44:05
Ард иргэдээ бүгдийн хамаруулах хэрэтэй
Зочин (23.19.74.164) 2020-05-20 15:23:37
Энэ хэдийд нэр авсан юм бол оо, сайн хяналттай байхгүй бол ч