Их Британийн Засгийн газар бонд гаргаж, бодлогын хүүгээ 0.1 хувь болгож бууруулжээ

Их Британийн Засгийн газар гурван жилийн хугацаатай, -0.003 хувийн өгөөж бүхий 4.66 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий бондыг хөрөнгө оруулагчдад арилжаалж бодлогын хүүгээ 0.1 хувьд хүргэн бууруулжээ.

Их Британы улсын Засгийн газар анх удаа хасах өгөөж бүхий бондыг арилжаалжээ. Тодруулбал, тус улсын Засгийн газар гурван жилийн хугацаатай, -0.003 хувийн өгөөж бүхий 4.66 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий бондыг хөрөнгө оруулагчдад арилжаалсан аж. 
Уг үнэт цаасыг худалдан авсан хөрөнгө оруулагч гурван жилийн дараа Засгийн газарт багахан хэмжээний хүү төлнө гэсэн үг юм. Дэлхийн эдийн засагт уналт нүүрлэж байгаатай холбоотойгоор Япон болон Европын зарим улсын Төвбанк бодлогын хүүгээ хасах түвшинд хүргэж байсан бол одоо Засгийн газрын үнэт цаас нь бас хасах өгөөжтэй болж байна. Английн Төв Банк бодлогын хүүгээ өнгөрсөн гуравдугаар сард хамгийн  бага түвшинд буюу 0.1 хувьд хүргэн бууруулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.219.167.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.