Нэр дэвшигчдийг сурталчилсан, санал асуулга явуулсан фэйсбүүк хаягийг хаана

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар фэйсбүүк хаягт хяналт тавин, нэр дэвшигчидтэй холбоотой сурталчилгаа, чансаа тогтоох зорилготой санал асуулга явуулсан 30 фэйсбүүк хаягийг хаалгах дүгнэлт хүргүүлжээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зургадугаар сарын 24-ны өдөр орон даяар зохион явуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэр дэвшигчдийн сурталчилгаа сонгуулийн ажил явагдахаас 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 2-нд эхлэх юм.  

Энэ хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар фэйсбүүк хаягт хяналт тавин, нэр дэвшигчидтэй холбоотой сурталчилгаа, чансаа тогтоох зорилготой санал асуулга явуулсан 30 фэйсбүүк хаягийг хаалгах дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлээд байгаа аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.